Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нас, хүйс, туршлага харгалзахгүй 1500 ажлын байр нээгдлээ


Ж.ЖАМУХА


Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс энэ оны анхны өдөрлөгөө өчигдөр зохион явууллаа. Уламжлал болон зохиогддог уг өдөрлөг өмнөх өдөрлөгүүдтэй харьцуулахад нэг аж ахуй нэгжийн 45 албан тушаалд 1500 нээлттэй ажлын байр санал болгосноороо онцлог болов. Тодруулбал, ирэх гуравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэх Монгол-Оросын хамтарсан “Мон Рус Ткани” ХХК-ий оёдлын үйлдвэрт 1500 ажлын байр санал болгосон юм. Үүнээс 800 оёдолчин, 400 уутлан савлагч, 112 туслах ажилтан нийт 1312 хүнийг үйлдвэрийн үндсэн мэргэжилтнээр авах аж. Харин үлдсэн 188 ажлын байранд эсгүүр, оёдол, уутлах цехийн чанар шалгагч, уутлах цехийн тооцоо шалгагч, материалын нярав, сэлбэг, аж ахуйн нярав, оёдлын машины засварчин, цахилгаанчин, ачигч, жолооч, өлгүүрчин, үйлчлэгчийн ажил санал болгожээ.

Ингэхдээ ажлын байранд тавигдах ерөнхий шаарлагад тодорхой ажлын туршлага, нас, хүйс заагаагүй бөгөөд энэ нь идэвхтэй ажил хайж буй иргэдэд давуу тал болж байгаа юм. Ажлын байрны ерөнхий шаардлага үндсэн дөрвөн зүйл заалттай бөгөөд үүнд бүрэн дундаас дээш боловсролтой, харилцааны болон багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллахыг тусгажээ.

Өдөрлөг зохион байгуулж буй МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтэн Т.Энхмөрөн “Нэг удаад 1500 ажлын байр санал болгож байгаа нь ажил хайж буй иргэдэд маш том боломж. Цаашлаад нийгэмд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт шүү дээ. Түүнчлэн, шинээр байгуулагдаж буй үйлдвэр учир бүх л тоног төхөөрөмжийг Оросоос оруулж ирэхийн зэрэгцээ ажилчдаа чадваржуулах үүднээс сургалтад хамруулах юм билээ. Дээр нь, ажлын туршлага, нас хүйс, ажил мэргэжил нарийн заагаагүй ажлын байр олон байгаа учир иргэдийг идэвхтэй байгаасай гэж хүсч байна. Бүртгэл энэ сарын 24-нийг дуустал үргэлжилнэ” гэлээ.

Цагийн ажлын цалин өдөрт 10-30 мянга байна

Залуучуудын хөдөлмөрийн төв биржид өнөөдрийн байдлаар байнгын 17, цагийн 40 гаруй ажлын байр бүртгэлтэй байгаагаас цагийн ажилд зуучлуулсан иргэд цагт 1000-5000 төгрөг, өдөрт 10-30 мянган төгрөгийн цалинтай ажиллах боломжтой. Цагийн ажлын хувьд судалгааны ажилтан, зөөгч, борлуулагч, гэрийн багш зэрэг ажил байгаа бол нярав, хамгаалагч, оёдолчин, сантехникч зэрэг байнгын ажлын байр ч нээлт­тэй байна. Эдгээр аж­лын байранд боловсрол, мэр­гэж­лийн ур чадвар, гэр бүлийн байдал, нас хүйс зэ­рэг шаардлагуудыг ажил олгогч­доос ирүүлжээ. Мөн Залуучуудын хөдөлмөрийн төв биржид туслах ажилтан авах хүсэлт их ирдэг аж. Дээрх ажлын байруудад тавиг­­­­­­­­­дах ерөнхий шаардлага нь хувь хүний хөгжил байдаг юм байна.

Оюутнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинтай дадлага хийх боломжтой

Оюутан залуус эзэмшиж буй мэргэжлийнхээ дагуу Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулж ажилд зуучлуулж, цалинтай дадлага хийх боломжтой тухай тус төвийн мэргэжилтнүүд хэлж байна. Харамсалтай нь, оюутан залуус цагийн ажил л хайгаад байхаас цалинтай дадлага хийх боломжтойг тэр бүр мэддэггүй аж. Өнгөрсөн оны байдлаар тус төвөөр дамжуулан 400 гаруй оюутан цалинтай дадлага хийжээ. Энэ нь эдийн засгийн хувьд өгөөжтэй төдийгүй мэргэжлээрээ мэдлэг, ур чадвараа бататгах давуу талтай байдаг аж. Учир нь, зарим албан байгууллага оюут­­нуудад дадлагажих, мэргэж­лээрээ ажиллах бо­лом­жийг тэр бүр олгоод байдаггүй. Тиймээс “Орлоготой оюутан” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын нэг нь цалинтай дадлага хийх боломж ажээ. Хэдэн сар дадлагажихаас шалтгаалж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжхаар тохирч, дадлага хийхээр төлөвлөж буй албан байгууллага руугаа хүсэлт явуулах боломжтой аж.

Ажилгүйдлийн төвшин 9.4 хувьд хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын 2016 оны жилийн эцсийн нийгэм, эдийн засгийн байдлын тайланд тусгасан бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 46.8 мянгад хүрсэн тухай дурджээ. Үүнээс 34.4 мянга буюу 73.5 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.4 мянга буюу 26,5 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж буй иргэд байна.

Одоогоор эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу хөдөлмөр эрхлэх насны 1.2 сая иргэн байгаагаас 46.8 мянга нь ажилгүй байгаа нь ажилгүйдлийн төвшин 9,4 хувьд хүрээд буй үзүүлэлт юм. Тухайлбал, нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны (2015 он) мөн үеэс 1.6 мянган хүнээр, өмнөх сараас (2016 оны арваннэгдүгээр сараас) мянган хүнээр өсч 34.4 мянгад хүрсэн аж. Үүнээс 17.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн, нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12 мянга нь Улаанбаатар хотод, 8.4 мянга нь хангай, 5.7 мянга нь төв, 5.5 мянга нь баруун, 2.8 мянга нь зүүн бүсэд тус тус хамаарч байна.

Эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар энэ онд дэлхий дахинд ажилгүйдэл нэмэгдэх төлөвтэйг хэлж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Швейцарийн Женев хотноо гаргасан тайланд хөдөлмөрлөх хүч илүүдэж, дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан зэрэг тогтворгүй байдлаас 2017 онд дэлхийн хэмжээнд ажилгүйдэл нэмэгдэх хандлагатай байна гэжээ. Өнгөрсөн онд 5.7 хувь байсан ажилгүйдлийн хэмжээ энэ онд 5.8 хувьд хүрч, 201 сая байсан ажилгүйчүүдийн тоо 3.4 саяар нэмэгдэх магадлалтайг дурджээ.

6 Сэтгэгдэл
Утас 88649298
haan we ajliin bairn holbogdoh uts bnuuu
ажил хиунэ .эмэгтэй . 95401215
hariu ogcne haana bvrtgvvleh wd
hariu ogcne haana bvrtgvvleh wd
ajilla haana ocnih ym b
Hi ene ajliin bairnii zar holbogdoh dugaar ntr bhgui yu haana ochij burtguuleh we?
hariu ogcne haana bvrtgvvleh wd
hariu ogcne haana bvrtgvvleh wd
ajilla haana ocnih ym b
Хамгийн их уншсан