Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн 15 суманд автомашин өгөв


 Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 11 аймгийн 15 сумын эрүүл мэндийн төвд Улсын нөөцөөс 15 автомашин олгосныг өчигдөр буюу энэ сарын 20-нд ЭМЯ, ОБЕГ-ын удирдлагууд хүлээлгэн өглөө.

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн  аймгуудын малчин иргэдэд төрийн болон эрүүл мэнд нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор туулах чадвар сайтай автомашин олгох шийдвэр гаргасан юм.

Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад тухайн орон нутаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн малын тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан