Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Хөгжлийн банк”-наас 23 сая ам.доллар зээлсэн ”Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэжээ


Хөгжлийн банкны шалгалт үргэлжилж буй энэ өдрүүдэд "Эрэл" компани мөн зээл аваад эргэн төлөөгүйг манай сайт мэдээлсэн. Тодруулбал, тус компани нь Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам.доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн юм.

Тэгвэл уг  хэргийг шалгах явцад "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь тэрбээр гэрт нь шалгалт үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан тул түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Хөгжлийн банкны экс удирдлагуудыг шалгах явцад өчнөөн зөрчил нэмж илэрч буйг албаны эх сурвалж мэдээлж байна. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг “Чингис”, "Самурай" бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж, завшсан 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил учруулсан хэргээр шалгаж буй. Улмаар Ерөнхий прокурорын тушаалаар ЦЕГ, АТГ, УЕПГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан хэргийг шалгаж байгаа юм.

1.3 их наяд төгрөгийн зөрчлөөс дурдвал,

     “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, "Хаан" банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар тус тус гаргасан.
    Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан зөрчил илэрсэн байдаг.
    Түүнчлэн  Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өссөн, цагаан сараар гоё дээл өмсөж сайдтайгаа золгосон албан хаагчийг 3.5 сая төгрөгөөр урамшуулсан гэхчлэн олон зөрчлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.

Б.Анир
Эх сурвалж: http://www.zaluu.com

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан