Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан “Эрдэнэт”-ийг эргүүлж авахаар “тохирсон” уу


Б.БИЛГҮҮН

“Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын “Ростех” компанийн хувьцааг Худалдаа хөгжлийн банкны төлөөний компани болох “Монголын зэс корпораци” хувьцаат компани худалдаж авсан (2016.06 сар) билээ. Энэ худалдаа 500 сая ам.долларын өртөгтэй гэгдэж буй ч Засгийн газар болон “Монголын зэс корпораци” худалдааны ханшийг баталгаажуулаагүй байгаа. Гэсэн ч уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд байх ёстой гэж үздэг эрх баригч болон сөрөг хүчний лидерүүд 500 сая орчим сая ам.долларын худалдаа болсон гэж мэдээлдэг бөгөөд “...500 сая ам.доллараар хувьцаагаа арилжсан нь “Ростех” компанийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй худалдаа боллоо...” гэх мэдээлэл ч олноор цацагдсан билээ. Тэгвэл энэ худалдааг эрс дэмждэггүй сөрөг хүчний бүлэг Засгийн эрхэнд гарснаар “Монголын зэс корпораци” компанийн хагас тэрбум орчим ам.долларын худалдаа эрсдэлд орсон бол энэ долоо хоногоос эхлэн эрх баригчид шийдвэр гаргах түвшинд асуудлыг авч, хэлэлцэхээр болсон нь “Монголын зэс корпораци”-д маш муу мэдээ болж байна.

Учир нь, эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл дээрх худалдааг дэмжээгүй, төрийн мэдэлд авах боломжтой гэх асуудлыг хэлэлцжээ. Энэ асуудалд санал нэгдсэн тул маргааш Хууль зүйн, нөгөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэл­тийг хэлэлцэхээр болжээ.

49 хувийг хуйвалдааны гэж үзэх хардлагууд нь:

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эргүүлж авах шаардлагагүй бол ажлын хэсэг байгуулж, тэдний дүгнэлтийг хэлэлцэх нь утгагүй. Тиймээс нэгэнт АН, МАН нийлсэн ажлын хэсэг дүгнэлт үйлдэж, УИХ-ын дарга М.Энхболд шалгах, хэлэлцүүлэх чиглэл өгсөн бол эрх баригчид “Эрдэнэт”-ийг 100 хувь эзэмшихээр шулууджээ гэж ойлгох талтай.

Харин ямар эх үүсвэрээр худалдаж авсан бэ гэдэг нь Засгийн газрын нэг номерын асуудал биш юм. Өөрөөр хэлбэл, энэ мөнгөний эх үүсвэр бохир байлаа ч “Эрдэнэт”-ийг эргүүлж авах үндсэн шалтгаан болж чадахгүй тул ажлын хэсэг хуулийн боломж байгаа эсэхийг түлхүү шалгасан гэх мэдээлэл байна. Эдгээр нь өнгөрсөн Засгийн газрын шийдвэрүүдийг судалж, Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн эсэхийг илрүүлэх гэсэн үг. Одоогоор ямар хууль зөрчсөн бэ, гэдгийг албан ёсоор танилцуулах хүртэл хүлээх шаардлагатай болж байгаа ч дараахь байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эргүүлэн авах асуудлыг албан ёсоор сөхөх бололтой.

Нэгдүгээрт, “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын “Ростех” компанийн хувьцааг худалдаж авах бэлтгэл ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн гэдгийг Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон хэлсэн. Гэвч, монголын ард түмэн болон сөрөг хүчний бүлэг, тэр байтугай эрх барьж байсан АН-ын зарим нэг лидерүүд энэ худалдааг хийгдсэний дараа мэдсэн нь маш том “тэсрэлт” болсон юм. Учир нь, хоёр жилийн өмнө яриа хэлэлцээр эхэлсэн байхад 51 хувийг эзэмшдэг Засгийн газар яагаад бүх зүйл дууссаны дараа олон нийтэд зарласан бэ гэх хардлага гаарч, энэ нь луйврын шинжтэй гэж дүгнэхэд хамгийн том нөлөө үзүүлсэн хэрэг. Хэдийгээр ОХУ-ын Засгийн газар өөрийн мэдлийн хувьцаагаа арилжих, түүнийг нь Монголын дотоодын компани худалдаж авах нь хуулийн дагуу юм шиг харагдаж байгаа ч “Эрдэнэт” үйлдвэрийн 49/51 гэсэн харьцаа нь хувьцаагаа ху­дал­­дахад манай талтай ха­рил­цан хамаарал үүсгэдэг юм.

Өөрөөр хэлбэл, 49 хувийн хувьцааг худалдах гэж байгаа бол 51 хувийг эзэмшдэг Засгийн газар эхлээд мэдэх ёстой. Энэ тохиолдолд Монголын Засгийн газарт хувьцааг нь худалдаж авах давуу эрх үлдэнэ гэдгийг манай хоёр улсын харилцан баталсан олон улсын гэрээнд тусгасан. Гэтэл Засгийн газарт иймэрхүү асуудал огт яригдаагүй байхад арилжааны банк худалдаж авах асуудлыг эхлүүлчихсан байсан нь хэний эрх үүргийн хэмжээнд яригдсан бэ гэдгийг ухаж төнхөх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Дараа нь, Засгийн газар 49 хувийг худалдаж авахаас татгалзахдаа эхлээд УИХ-д асуудлыг танилцуулах ёстой гэх хуулийн гаргалгаа хийх боломж бий. Үүнийг хэд, хэдэн үндэслэлээр тайлбарлаж болох бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг зохицуулдаг гэрээг УИХ хийсэн, хоёрдугаарт, стратегийн ач холбогдолтой орд газрын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлдэг зэргээр Засгийн газар дур мэдэн шийдэх бус УИХ-ын оролцоог хангах ёстой байсан гэх “өнцөг”. Ерөнхийдөө “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр эзэмших үү, гэх томоохон асуудлыг Засгийн газрын цомхон бүтэц шийдсэн нь шууд хууль зөрчинө гэж үзэж байна.

Мөн ОХУ-ын “Ростех” компанийн манай улсын Засгийн газарт хүргүүлсэн “РТ7-5790” гэх албан бичгийн асуудал бий. Энэ албан бичиг нь “Танай Засгийн газар хувьцаанаасаа татгалзах уу, тэгвэл  “Монголын зэс корпораци”-д бид хувьцаагаа шилжүүлнэ...” гэх тулган шаардсан утгатай зүйл бичигдсэн гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж буруутгадаг. Энэ албан тоот хэрхэн манай Засгийн газарт ирсэн талаар судалбал, “Ростех” компанийн Хяналтын зөвлөл эхлээд хуралдсан байдаг аж. Хяналтын зөвлөл гэдэг нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хууль зүйн яам, бусад хууль хяналтын байгууллагын төлөөлөл орсон тус компанийн шийдвэр гаргах тогтолцооны дээд шат аж.

Ингээд энэ компани хувьцаагаа худалдахаар болж, хэнд хувьцаагаа худалдахаа ч өөрсдөө шийдсэн байгаа юм. Тэр нь “Монголын зэс”. Тус компанитай гэрээ хийж, хувьцаагаа худалдахаар шийдсэн бололтой юм.

Хамгийн гол нь “Ростех” компани “Монголын зэс”-тэй ийм нөхцлөөр худалдаа хийх гэж байна, хэрвээ Монголын Засгийн газар үүн шиг гэрээ хийгээд худалдаж авах бол ав, эсвэл давуу эрхээсээ татгалзсан шийдвэрээ ирүүл гэх албан бичгийг Засгийн газар хэлэлцсэнд байгаа юм. Засгийн газар нь хэлэлцээд давуу эрхээсээ татгалзчихвал хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу “Аль нэг тал хувьцаагаа хэсэгчлэн болон бүхлээр нь гуравдагч этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд нөгөө тал нь давуу эрхээсээ татгалзсан бол гэрээ хүчин төгөлдөр биш болно” гэх заалт үйлчлэх байж. Ингээд Засгийн газар татгалзсан учир “Ростех” өөрийн мэдлийн хүрээнд “Монголын зэс”-д хувьцаагаа арилжжээ.

Энэ талаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Оросын талаас биднийг хурдан шийдэхийг шаардсан. Тэд “Ростех” компанийн мэдэлд байдаг 49 хувиа манай талд зарах хүсэлт гаргасан. “Ростех” компанийн зүгээс Худалдаа хөгжлийн банкнаас өөр аж ахуйн нэгж болон хуулийн этгээдэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах хэлцэл хийгээгүй, цаашид ч хэзээ ч энэ асуудлаар гуравдагч этгээдтэй яриа хэлцэл хийхгүй гэдэг бичиг ирүүлсэн. Тиймээс нэг бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг бид авах, үгүй бол Оросын талд үлдээх хоёр зам байсан” гэж тайлбарладаг юм. Гэвч, одоогийн эрх бариг­чид “худалдан авах эрхээсээ татгалзсан тохиолдолд л хувийнхан очиж хэлцэл хийх ёстой” гэж үзэж байна. Хэдийгээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар “хүний нохой идэхээр, өөрийн нохой ид” гэх шийдвэр гаргасан гэж байгаа ч үнэхээр Засгийн газар, УИХ-ын төвшинд 49 хувийн талаар яриагүй байхад хувийн компани энэ асуудлыг шийдэхээр яриа хэлэлцээр эхлүүлж, энэ дагуу нь “Ростех” Засгийн газрыг “шахаанд оруулсан” нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлснээр “дээрээс шидсэн чулуу” ч байж магадгүй юм. Мөн 49 хувьд нь дотоодын аж ахуйн нэгжид шилжсэний дараа өрнөсөн процесс нь 51 хувийн эрх мэдэлтэй Засгийн газрын цар хүрээг хумьсан гэх баримт мэр сэр гарсан. Жишээ нь, дээрх худалдаа хийгдсэний дараа буюу 2016 оны зургадугаар сарын 27-нд Сангийн сайд Б.Болорын “нууц” тушаал гарсан. Энэ тушаалаар “Эрдэнэт”-ийн Монголын талд ногдох 51 хувьд ногдох шийдвэрийн цар хүрээг багасгаж, 49 хувийг худалдан авсан талд илүү мэдэл олгосон гэж үздэг. Ингэхдээ “Эрдэнэт”-ийн ТУЗ нь зургаан гишүүнтэй бөгөөд олонх гурав, цөөнх гурав, ТУЗ-ийн дарга нь цөөнхийн төлөөлөл байна гэ­сэн тушаал гаргасан юм. Ингэс­нээр ямар нэг шийдвэр гар­гахдаа цөөнх буюу 49 хувийн шийдвэр “Эрдэнэт”-ийн хувь заяаг шийдэхээр болсон ч одоогийн эрх баригчид энэ байдлыг засаад байгаа аж. Ха­рин цаашид хувийн мэдэлд байгаа 49 хувийг төрийн мэд­лийнх болгохоор эрс шийдэм­гий ажиллах бололтой гэх мэдээллийг үгүйсгэх аргагүй юм.

0 Сэтгэгдэл
Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компанийн мэдэлд шилжуулсэн Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг уншиж узвэл Худалдаа Хогжлийн Банкны гуйцэтгэх захирал О.Орхон нь “Анх Орос-Монголын засгийн газар хооронд гэрээ байгуулж Эрдэнэтийн хувьцааны 51 хувийг Монголын тал, 49 хувийг Оросын тал эзэмшихээр болсон. Дараа нь ОХУ нь оорийн эзэмшлийн 49 хувийг, 100 хувь торийн омчийн хуулийн этгээд болох Ростех хэмээх компанид шилжуулэхээр болж, энэ тухайгаа ОХУ-ын Засгийн газраас Монголын талд нот бичгээр уламжилж, 51 хувийн омчлогчийг толоолж Монгол Улсын засгийн газар, 49 хувийн омчлогчийг толоолж ОХУ-ын Ростех компани хоер гэрээг шинэчлэн байгуулсан. Тус шинэчлэн байгуулсан гэрээнд аль нэг тал нь гуравдагч этгээдэд хувьцаагаа худалдаалах эрхтэй. Энэ тохиолдолд ногоо тал нь энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувьцаа худалдагдаж, гэрээ нь автоматаар хучингуй болно гэсэн заалт байгаа. Сая ОХУ-ын Ростех компани нь оорийн эзэмшлийн 49 хувийн хувьцаагаа худалдаалах тухай ОХУ-ын засгийн газрын хуралдаанаар хэлэлцуулж, шийдвэр гаргуулсан” гэж ярьж байж ээ. Гэвч Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компанийн мэдэлд шилжуулэхээр Монголын Засгийн газрын хуралдаан болж байхад ОХУ-ын засгийн газраас гаргасан ямар ч шийдвэр манай талд ирээгуй, ирээдуйд ирэх юм шиг Ч.Сайханбилэг Еронхий сайд ярьж байсан байх юм. Тэгэхээр Ч.Сайханбилэг Еронхий сайд нь О.Орхон гэдэг хувийн компанийн гуйцэтгэх захирлын амаар л ажиллаад байсан юм биш биз дээ гэсэн сэтгэгдэл торлоо. Мон О.Орхон нь ОХУ-ын Хууль зуйн Яам дугнэлт гаргасан, олон улсын хуулийн компаниас “Монгол Улсын Их Хурлаар хэлэлцуулэх шаардлагагуй” гэсэн дугнэлт гаргасан гэж ярьж байгаагаас харахад Ч.Сайханбилэг нь ОХУ-аас ирсэн бичиг баримтыг судлаад Монгол Улсын хучин тоголдор байгаа хууль тогтоомжтой хир зэрэг нийцэж байгаа талаар дугнэлт гаргах уурэг бухий ажлын хэсэг байгуулж ажиллуулаагуй юм байна. Одоогийн хучин тоголдор байгаа хууль тогтоомжийн дагуу бол ийм улс орны эрх ашигтай шууд холбоотой асуудалыг тухайн салбарын мэргэжилтэнгуудээс бурдсэн “санал дугнэлт бэлтгэх” уурэг бухий ажлын хэсгийг байгуулж ажиллуулаад, бэлтгэсэн санал дугнэлтийг нь улс орны болон бусад салбарын эрх ашигтай хир зэрэг нийцэж байгаа талаар бух яамдаас саналыг авч, ЗГХЭГ-ын холбогдох албан тушаатангуудаар нэгтгуулж, хууль тогтоомжийн шаардлага хангасан эсэх талаар ХЭГ-ын хууль эрх зуйн газраар хянуулж, ажлын 3-аас доошгуй хоногийн омно, бух сайд нарт хуулбарлан тарааж, тодорхой мэдээлэлтэй болгосны дараа нь засгийн газрын хуралдаанаар хэлэлцуулдэг журамтай. Гэтэл Ч.Сайханбилэг нь “засгийн газрын хуралдаанаар асуудал хэлэлцуулэх журам”-аа ч мордохгуй, хам хум, асуудлыг дэмжих магадлалтай МУДН фракцийн Д.Зоригт, С.Ламбаа, н.Болор нарын хэдхэн сайдууд болон Еронхийлогчийн талын хун гэгддэг ГХЯ-ны Торийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг гэсэн дарга нар байлцуулж байгаад 33-хан минутын хугацаанд хэлэлцуулсэн болж, засгийн газрын хууль бус шийдвэрийг гаргасан байгаа юм даа. Компанийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.6-д “Торийн омчит компанийн хувьд ОМЧЛОГЧ нь Торийг толоолж УИХ байна” гэж тов тодорхой заасан байгаа нь Эрдэнэтийн ОМЧЛОГЧ нь УИХ болж таарлаа. Тэгэхээр Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байгаа ОХУ-ын “Хувьцаагаа худалдаалах санал”-ыг нь манай засгийн газар нь УИХ-д танилцуулж, эцсийн байдлаар шийдвэрлуулэх хуультай байсан байна. Гэтэл Ч.Сайханбилэг нь “маш нууц”-ын зэрэглэлтэйгээр, уг асуудлын 33-хан минутын хугацаанд, Засгийн Газрын танхимын бух сайд нарыг ч байхгуй байхад, хэдхэн дарга нарын хурээнд, танилцуулах тодийд мэдэгдсэн болоод, ОМЧЛОГЧ болох УИХ-аас “НУУЦАЛЖ” байгаад, Эрдэнэтийнхээ хувьцааны 49 хувийг нь ХУВИЙН КОМПАНИАР ДАМЖУУЛЖ, ХЭДХЭН ХУЛГАЙ НАРТАЙ ХАМТАРЧ ХУВЬДАА АВСАН БАЙГАА ЮМДАА. Эрдэнэтийн хувьцааг худалдаж авсан юм бол ямар эх уусвэрээр авсныг нь шалгаад узэхэд, ядаж НЭГ Ч ЗООС ООРСДООСОО ГАРГААГУЙ, БУГДЫГ НЬ ТОРИЙН МОНГООР ЛУЙВАРДААД АВСАН БАЙГАА ЮМ ДАА. Одоо УИХ-д 65 суудалтай МАН-ынхан энэ асуудлыг шийдвэрлэж чадахгуй байгаа бол ХАМ ХЭРЭГТЭН гэж ойлгохоос оор аргагуй байгаа шуу.
Хамгийн их уншсан