Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч татвараа төлнө


Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар энэ сардаа багтаж татвараа төлөхийг албаныхан сануулж байна.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:

    1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
    2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
    3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
    4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
    5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан