Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Трампын татварын талаарх мэдээллийг дэлгэхийг хакерчдад уриаллаа


Хэрвээ хэн нэгэн хүн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын тайлантай холбоотой мэдээллийг бидэн рүү илгээвэл бид уг мэдээллийг олон нийтэд дэлгэх болно гэж нууц мэдээллийг илчилдэг “WikiLeaks” цахим хуудас мэдэгдлээ.

Д.Трампын зөвлөх Келлиэнн Конвэй “татвар төлөлтийн талаарх мэдээлийг гаргахгүй” гэж мэдэгдсэний дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн татвар төлөлтийн талаарх мэдээллийг хакердахыг  “WikiLeaks” уриалсан байна.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трамп татварын талаарх мэдээллээ олон нийтэд танилцуулахаас татгалзсан юм. Үүнтэй холбоотойгоор баячууд болон томоохон компаниудад зориулсан татварын цоорхой нь түүнийг татвараас зайлсхийхэд хүргэсэн байж магадгүй гэсэн хардлага тархах болсон билээ. Д.Трамп хэлэхдээ “миний татварын тайланг АНУ-ын Дотоод орлогын газар хянан шалгаж байгаа. Үүнийг дэлгэхэд хэтэрхий эрт байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан