Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аз жаргалын хуульчлал-Донорын тухай хууль


Б.ЦЭДЭВСҮРЭН

Хэдэн жилийн өмнө TIME сэтгүүлээс дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүмүүсийн жагсаалтыг гаргаж байсныг санаж байна. Гэхдээ тэр жагсаалтад ямар ч тэрбумтан, ямар ч алдартай яваа одын нэр ороогүй юм. Аз жаргалтнуудын жагсаалтын гуравдугаарт элсэн хэрэмээ барьж дуусаад харж суугаа таван настай хүү Жонни, хоёрдугаарт хайртай бүсгүйтэйгээ хамт модны дор борооноос хоргодож буй 23 настай Семми шалгарсан бол  нэгдүгээр байранд хэнд цусаа өгсөнөө мэдэхгүй ч, хэн нэгний амь насыг аварч байгаагаа мэдэж байгаа, залуухан донор Кристианыг шалгаруулсан байсан. Аз жаргалыг худалдаад авчихаж болдоггүй учраас л үнэ цэнэтэй байдаг биз ээ. Дэлхийн хамгийн жаргалтай хүн болоход 18-50 насны, эрүүл нэгэн байхад л хангалттай аж. Гэхдээ ялангуяа залуучууд аз жаргалыг мэдрэх боломжоо зүүнээс айдаг, завгүй гэх шалтагаар өөрөөсөө холдуулдаг. Хэрэв дусал цусны үнэ цэнийг мэддэг бол зүүний хатгалтаас айх нь юу л бол. Хүний биенд дунджаар 5-7 литр цус бий. Нэг удаад 200-400 мл цус өгөхөд бүх цусны хоёр орчим хувьтай л тэнцэнэ. Тэрхүү дусал цусны үнэ цэнийг төрөлтийн хүндрэлд ороод буй эхийн хүүхдээ амлуулах гэсэн хүслээс, яагаад түлэгдсэнээ ч ойлгох ухаангүй бяцхан хүүгийн гомдолтой уйлах дуунаас, хором бүрт цус алдах нь нэмэгдэж буй хэн нэгний амьдрах тэмүүллээс, хорт хавдараар шаналж буй эхтэйгээ хамт зовох эмнэлгийн хүлээлгийн өрөөнд сууж байгаа охины итгэл найдвараас, тохирох цус дутагдаж буй хагалгааны орон дээр хэвтэж буй бүсгүйн нулимсны дусал бүр гэрчилнэ. Тиймээс донор болох, өөрийн цус, эс, эд эрхтнээрээ бусдын амийг аврах нь хүн биеийг олж төрсний туйлын “үнэн” жаргал гэлтэй.

Манай улсад анх Донорын тухай хууль 2000 онд шинээр батлагдсан байдаг. Энэ хуулиар зөвхөн цус, цусан бүтээгдэхүүн донорын асуудлыг голчлон зохицуулсан бол 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулан эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар оруулсан билээ. Гэсэн ч зөвхөн төрөл садан хүмүүсээс донор эд, эрхтэн авна хэмээн хуульчилсан нь учир дутагдалтай байв. Учир нь гэрлэлтээ батлуулаагүй эхнэр, нөхөр эрхтэн шилжүүлж болохгүй эсвэл тухайн өвчтөний хамаатан садан дунд донор болох боломжтой нэгэн байхгүйгээс амь насаа алдах зэрэг асуудал гарсан. Тиймээс эдгээр дутагдалтай зүйлүүдийг нөхөх, анагаахын шинжлэх ухааны хөгжилд нийцүүлэн Донорын тухай хуулийг дахин шинэчлэн найруулж Засгийн газраар хэлэлцүүлээд одоо УИХ-д өргөн барих шатандаа явж байгаа юм.

Энэ  удаа Донорын тухай хуульд шинээр 72, өөрчлөн найруулсан 114 заалт оруулж байгаа юм билээ. Нэг ёсондоо дээр хэлсэнчлэн дэлхийн хамгийн аз жаргалтай нэгэн болох хүсэлтэй хүн эрхээ өөрийн хүслээр, жам ёсоороо эдлэх боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг.
 
УНТЭ-т элэг хэрэгтэй 40 гаруй хүн бүртгэлтэй байна

Манай улсад эрхтэн шилжүүлэх мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж анх 2006 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж байж. Үүнээс хойш 10 жилийн хугацаанд 128 иргэнд бөөр, 28 иргэнд элэг, хоёр иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байгаа гэсэн таатай мэдээ байх. Гэхдээ үүнийг дагаад мөн л 10 жилийн турш донорын асуудал яригдсан гэхэд болно. Одоо ч тэр. Гэхдээ шинэчилж буй хуульд үүнийг хэрхэн тусгасан талаар  УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга О.Сэргэлэн ярьсан юм. Тэрээр “Бид ихэнхдээ амьд донороос л элэг шилжүүлэн суулгаж байгаа. Гэхдээ өнөөдөр донор байхгүй, донороо хүлээгээд сууж байгаа хүмүүс бий. Манай төв хүлээх лист гаргачихсан. Энэ листэнд 40 гаруй хүн донороо хүлээгээд байж байна. Тийм учраас цогцосны донорын асуудлыг бид хүчтэй дэвшүүлэн тавьж байгаа. Тухайн өвчтэй хүн эхээс ганцаараа эсвэл хоёулхнаа байж болно. Өөрөөр хэлбэл амьд донороос эрхтэн авах боломжгүй хүмүүс бий. Ер нь донор эрхтэн гэдэг хомс зүйл юм. Дэлхийн хэмжээнд жилд 200-300 мянган хүн донор хүлээгээд, түүнээс 20-30 мянга нь л эрхтнээ шилжүүлэн суулгаж чаддаг. Монгол Улс донор болох боломжтой олон хүнийг ашиглаж чадахгүй байгаа нь асар том алдаа. Уг нь орчин үед амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлийг илүү баримталдаг болсон. 2012 онд шинэчлэн найруулагдсан хуулинд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгаж болно гэсэн ганцхан заалт байдаг. Саяын шинэчилсэн найруулгад амьгүй донороос хэн, хэзээ эрхтэн авах юм бэ гэдэг хууль эрх зүйн үндсийг нарийн зааж өгсөн байгаа. Ялангуяа үүнд оруулсан гол заалт нь тухайн хүн амьд ахуйдаа донор болох хүсэлтээ харьяа дүүргийн эмнэлэг, бусад байгууллагуудад өгөх боломжийг бүрдүүлсэн. Ингэх юм бол донорын хуулинд чухал өөрчлөлт орох боломжтой.

Мөн амьгүй донортой холбоотой орсон хоёр дахь чухал заалт бол нас барсан тохиолдолд нэг гэр бүлд амьдарч байгаа аав, ээж, эхнэр, нөхөр, төрсөн хүүхдээс нь зөвшөөрөл авна гээд оруулчихсан байгаа. Энэ бол дэвшил. Хүн нас барахдаа өөрийн эрхтнээ донор болгож 5-6 хүний амийг аварч байвал дээдийн дээд буян. Харамсалтай энэ ойлголт төдийлөн тархаагүй учраас хүмүүс ойлгох тал дээр төвөгтэй байгаад байна” гэсэн юм.

Дэлхий дахинд амьгүй донортой холбоотой хоёр янзын заалт бий. Нэг нь нас барсан хойно нь л ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсдөөс нь зөвшөөрөл авдаг. Нөгөө нь амьд ахуйдаа донор болно гэдэг зөвшөөрлөө тухайн хүн өөрөө холбогдох байгууллагад өгчихсөн байх явдал юм. Тэгвэл шинэчлэн найруулагдаж буй энэ хуулинд энэ хоёр заалтыг тусгасан аж.

Донорын агентлаг байгуулах аж

Донорын хуульд орж буй дараагийн чухал зүйл бол Эд эрхтэн шилжүүлэн суулгах алба байгуулах асуудал юм. Учир нь өмнө  нь ганцхан эмнэлэгт л эрхтэн шилжүүлэн суулгадаг байсан бол эртхэн шилжүүлэх мэс заслыг хөгжиж, төрөл зүйл нь нэмэгдэхийн хэрээр олон эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах болно. Тэгэхээр донор эрхтэнг нэн шаардлагатай, яаралтай байгаа шилжүүлэн суулгах багт өгч байх, зохицуулах агентлаг хэрэгтэй аж. Бусад улсуудад ч ийм агентлаг байдаг бөгөөд энд зөвхөн донор эрхтнийг хуваарилаад зогсохгүй донор эрхтэнг олох, эмнэлгүүдийг урамшуулах, амьд доноруудад сургалт явуулах, амьгүй донортой холбоотой сурталчилгаа, үзэл баримтлалыг түгээх бүх ажлыг гүйцэтгэх журмаар ажилладаг юм байна. “Эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа баг амьгүй донорын асуудал руу орох ёсгүй. Хэрэв орох юм бол ашиг сонирхлын зөрчил үүсчихнэ. Одоо энэ албыг байгуулбал эрхтний наймаа гэдэг зүйлийг хааж, хязгаарлаж өгөх үүргээ гүйцэтгэнэ” хэмээн хуулийн төсөлд ажилласан ахмад профессор онцлон ярьсан юм.
 
Мөнгөний урсгалыг барьж чадна

Эрхтэн шилжүүлэн суул­гах оношлогоо, эмчилгээг дотооддоо хийлгэвэл төр­лөөсөө хамаараад зардал нь 16-85 сая төгрөгийн хооронд гардаг аж. Гэвч сүүлийн гурван жилийн хугацаанд л гэхэд 300 гаруй хүн зөвхөн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад руу явсан тооцоо гарчээ. Тэд зардалдаа 50-250 мянган ам.доллар гаргадаг бол мэс засал эмчилгээний зардалдаа 50-110 мянган ам.долларыг зарцуулдаг байна. Үүнийг дунджаар тооцож жилдээ 100 хүн 230 мянган ам.доллараар элгээ солиулахаар гадаадыг зорьдог гэж үзвэл 46 тэрбум төгрөг манай улсаас гараад явчихдаг аж. Үүн дээр бусад эд, эрхтэн солиулахаар яв­даг тооцоо нэмэгдэнэ гэж бодо­хоор багагүй мөнгөний урсгалд хаалт тавих боломж байна.

Манай улсад одоогоор 28 хүнд элэг солих хагалгааг хийсэн. Хэрэв эдгээр хүн гадаадын аль нэг оронд дундаж өртөгөөр буюу 230 мянган ам.доллараар элгээ солиулсан бол 13 тэрбум орчим төгрөгийн өртөг гарах байв. Харин монголд элэг солих өртөг 85 сая төгрөг бөгөөд эдгээр иргэдийн элгийг солиход 2.3 тэрбум төгрөг болсон. Ингээд тооцохоор алтан гартай эмч нар маань өнгөрсөн хугацаанд зөвхөн элэг солиулахад зарцуулагдан гадаад руу урсах байсан 10 тэрбум төгрөгийг хэмнэж чадсан байна.

Шинэчилсэн найруулгад цоо шинэ заалтууд ч орж

Донорын тухай хуульд бэлгийн эсийн донорын асуудал болон цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк, цусны үүдэл эсийн банк байгуулах зэрэг цоо шинэ зүйлүүдийг оруулж, хуульчилж өгсөн нь  мөн л анагаах ухааны хөгжилд тэр тусмаа монгол хүний амьд явах эрхэд чухал нөлөө үзүүлэх аж.
Хүн хорвоо дээр үр удмаа үлдээх нь хамгийн чухал. Гэвч дэлхий дээр дунджаар нийт хосын 12 хувь нь үргүйдэлтэй байдаг байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж буй учир манай улс ч гэсэн гэр бүл бүхэн үр хүүхэдтэй болох нөхцөл боломжийг хуульчлах цаг үе тулж ирээд буй. Тиймээс Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгад донор бэлгийн эс хэрэглэх, тээгч эхийн тусламж авах зэргийг тусгажээ.


А.Бархас: Донорын зөвшөөрлийн хуудсыг Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчид бөглөж болно

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэнтэй ярилцлаа. Тэрээр Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэгт багтсан юм.

-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Засгийн газрын хурал­даанаар хэлцэгдээд УИХ-д өргөн мэдүүлэх шатандаа явж байна. Донорын тухай хууль харьцангуй залуу хууль шүү дээ. Энэ удаагийн өөрчлөлтөөр амьгүй донороос эрхтэн шилжүүлэх талаар тодорхой хуульчилж өгсөн гэсэн. Энэ талаар тайлбарлаж өгөөч?
-Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан. Тухайн үед цусны донорын тусламж үйлчилгээг илүү зохицуулсан. 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж амьд болон амьгүй донорын эд эрхтэнг шилжүүлэн суулгах асуудлыг оруулсан юм. Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа анх 2006 онд хийгдсэн нь бөөрний хагалгаа байлаа. Үүнээс хойш 10 жилийн хугацаанд 128 иргэнд бөөр шилжүүлэн суулгаснаас зөвхөн 10 нь л амьгүй донороос хийгдсэн байгаа. ДЭМБ-ийн зөвлөмж болон олон улсын практикт амьд хүмүүсээ хайрлая, амьгүй донороос буюу золгүй байдлаар амь насаа алдсан, өвчнийхөө эцсийн шатандаа орсон, тархи нь үхэжсэн биений эд эрхтнийг өөр нэгний амьдралыг уртасгахад хэрэглэе гэж зорьж байна. Тиймээс амьгүй донорын эгнээг өргөжүүлэхийн тулд нийгмийн сэтгэлзүйг бэлтгэх, мөн донорын зөвшөөрлийн асуудал чухал тавигдаж байна. Одоо бол Эрхтэн шилжүүлэх төвөөр үйлчлүүлж буй иргэд Донорын зөвшөөрлийн хуудсыг бөглөдөг. Харин шинэчилсэн найруулгад энэ хуудсыг Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд бөглөж болох нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр донор амьд сэрүүн үедээ надад гэнэтийн ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд би эд эрхтнээ бусдын амийг аврахын төлөө зориулна гэдэг зөвшөөрлөө өгчихөж байгаа юм. Гэхдээ тухайн хүн буруу ойлгосноос эсвэл донор болох шийдвэрээсээ няцсан бол энэ хуудсыг хэзээ ч хүчингүй болгож болно. Үүн дээр амьд сэрүүндээ энэ хуудсыг бөглөөгүй ч донор болох боломжтой бол яах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Ийм үед тухайн донорын ойр дотны хүмүүс, гэр бүлийн гишүүд, ах дүүс, эцэг, эхээс нь зөвшөөрөл авахаар хуульчилж байгаа юм. Мөн Амьгүй донорын зохицуулах албыг шинээр байгуулж буйгаа хуульчилж өгсөн. Олон улсын хэллэгээр Донорын агентлаг гэж хэлдэг. ЭМЯ-ны харьяа агентлаг болгож байгуулснаар амьгүй доноруудыг бүртгэлжүүлэх, сан үүсгэх, ар гэрийнхэнд сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, амьгүй донорыг эрж хайж олох, тээвэрлэх, хуваарилах ажлуудыг хийнэ. Мөн донор авах эмнэлэгүүдтэй сайдын тушаалаар батлагдсан гэрээний дагуу ажиллах юм. Одоо бол эмнэлэг хоорондоо дарга нараараа батлуулсан гэрээгээр ажилладаг.

-УИХ-аар энэ хуулийн төсөл хэлэлцэгдэж байхад Энх-Амгалан гишүүн хүний наймааны асуудлыг хэрхэн хуульчилсан талаар асууж байсан. Энэ хуулийн есдүгээр бүлэгт нарийн заасан гэдгийг ЭМ-ийн сайд хэлсэн. Та тэр заалтыг нарийн тайлбарлаж өгөөч?
-Энэ хуульд шинээр удирдлага, зохион байгуулал­тын бүлэг орсноороо хүний наймааны гэмт хэргээс үндэст­нээ хамгаалах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ хуулийн 9.3 дугаар зүйлд “Цус цусан бүтээгдэхүүн донор эс, эд эрхтэн ашиг олох зорилгоор бэлт­гэгдсэн нь холбогдох байгууллагаас нотлогдсон тохиолдолд тэдгээрийг хэрэглэ­хийг хориглоно” гэсэн байгаа. Яг одоогийн байдлаар манай улсад эрхтэн зарсан, зарагдсан тохиолдол албан ёсоор бүртгэг­дээгүй байгаа. Албан бус байгаа эсэхийг нягталж байна.
Мөн донорт тавигдах шаардлага гэж байгаа. 12 дугаар зүйл дээр “Донорын үйл ажиллагааг ашиг орлогын үүсвэр болгох, тулган шаардах, худалдахыг хориглоно” гэсэн байгаа. Дэлхий нийтэд эрхтний экспорт, импортыг хориглосон байдаг. Үүнийг хуучин хуулийн зохицуулалтад тусгаж, хориглосон байдаг. Үүн дээр олон улсын байгуулагатай байгуулсан гэрээ хэлцэлийн дагуу зөвхөн эмчилгээний зориулалтаар эс, эд эрхтнийг экспор­толж, импортолж болно гэж хуульчилсан бай­гаа. Ялангуяа цус цусан бүтээг­­­дэхүүн дээр яригддаг. Эмчилгээний явцыг хянах зэрэг байдлаар зайлшгүй үед экспортлох, импортлох асуу­дал яригддаг. Донор болох хүсэлтэй иргэд болон эрхтэнг хүлээн авч байгаа гээд хамааралтай бүхий л хүний мэдээлэл Үндэсний мэдээлэлийн санд төвлөрөх юм. Ингэснээр эс, эд эрхтний наймаанаас сэргийлж чадна.

-Донор болох хүсэлтэй хүмүү­сийг бүртгэлжүүл­чи­хээр мэдээлэл алдагдвал яах вэ?
-Төрийн албан хаагч алдаа дутагдал гаргасан бол түүнийг Төрийн албаны тухай хуулиар шийдвэрлэнэ.

-Хэн нэгнийг сүрдүүлж гэрээслэл бичүүлээд, эрхт­нийг нь авахаар амь насыг нь хөнөөх хэрэг гарвал ямар арга хэмжээ авах вэ?
-Эрүүгийн тухай хууль, зөрчлийн тухай хуулиар үүнийг тодорхой зохицуулсан байдаг.

-Тухайлбал, би ойр дотны хүндээ хэн нэгэн донорын өрөөсөн бөөрийг шилжүүлэн суулгуулчихаад тухайн хүнд талархлаа илэрхийлж бэлэг сэлт өгч болох уу?
-Болно. Тэр бол нээлттэй. Донорынхоо ар гэрт сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлж болно. Гэхдээ заавал өгөх ёстой гэсэн зүйл байхгүй. Донор болох хүн харин ашиг олох зорилгоор эс, эд эрхтнээ бусдад шилжүүлэхийг хориглож байгаа.

-Өмнө нь манай улсад бөөр, элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж байсан ч цаашид төрөл нь нэмэгдэнэ. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
-Цусны үүдэл эс, нойр булчирхайн эсийг шилжүүлэн суулгах, бэлгийн эсийг хэрэглэх заалтуудыг оруулсан. Мөн цусны үүдэл эсийн банк, хүйн цусны донорын банк байгуулах талаар тусгасан. Үүдэл эсийн үндэсний банк байгуулснаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж нэг, аутизм, зүрхний өвчин, сөрөг дархлааны бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болох юм. Эдгээр эмчилгээг хийх бэлтгэл ажил УНТЭ дээр хийгдчихсэн. Суурь бааз нь бэлэн болчихсон, эмч нараа мэргэшүүлсэн бай­гаа. Хууль эрх зүйн орчин шаардлагатай байсан.

-Донорын тухай хуу­лийг нийгэм хүлээж авч байгаагаас харахад монгол­чуудын сэтгэхүй донор болох ойлголтыг хараахан бүрэн дүүрэн хүлээж авах цаг болоогүй байх шиг. Хүмүү­сийн сэтгэл санааг бэлтгэх тал дээр яамнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Донор хүн бол хүмүүнлэгийн үйлсэд хамгийн том хувь нэмрээ оруулж байгаа юм. Тиймээс шашны байгууллагуудтай хамтран нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтран бодлогын түвшинд хийхээр төлөвлөж байна. Монголчуудын олонх нь буддын шашинтай. Тиймдээ ч нас барсан хүний хойдыг лам хард үзүүлж, алтан савыг нь нээлгэдэг шүү дээ. Тэр үед лам нар чандрал, оршуул гэдгийг нь хүртэл хэлж өгдөг болчихсон. Үүнтэй уялдуулаад нас барсан хүний эд эрхтэнг донор болгож өгөх дургүй, сүсэг бишрэлтэйгээ холбож тайлбарладаг хандлага бий. Үүнийг өөрчлөхийн тулд их олон ажлыг хийх шаардлагатай болж байна. Мөн нас барагсдыг оршуулах зардал их өндөр болж. Хэрэв нас барсан хүн маань донор болвол оршуулганы зардалд нь нэмэр болж тэтгэмж өгөхийг ч хуульд тусгаж байгаа. Одоо бол нийгмийн даатгалын сангаас нэг сая төгрөг өгдөг шүү дээ.

10 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа уу, юу хийхээ мэдэхгүй байна уу, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрний чинь төлөө бид танд 500,000 доллар сайн мөнгө өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats апп дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан