Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сингапурт ажилд ороход найман долоо хоног хэрэгтэй


Б.СЭВЖИДМАА


Сингапурт 2009 оноос хойш ажлын байрны тоо мэдэгдэхүйц буурч байгаа ч тус улс хөгжингүй орнууд дундаа хамгийн хурдан ажил олох боломжтой газарт тооцогдож байна.  Тус улсад ажил хайж байгаа хүн дунджаар найман долоо хоногийн дотор ажилд ордог гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл АНУ-д дунджаар 10 долоо хоног, Австралид бүр 16 долоо хоногийн дараа ажилд орох нь хэвийн үзэгдэл.
Сингапур гадаадын цагаачдынхаа тоог хязгаарласнаар хөдөлмөрийн зах зээл нэлээн нягтаршиж байгаа. Тус улс тэтгэврийн насанд хүрсэн ахмадуудынхаа 98 хувьд нь дахин ажил олгосон  гэсэн мэдээ гарчээ. Гэхдээ нөгөө талаар хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтийг хангахаар ур чадвартай боловсон хүчин дутагдалтай байгаа учир тэр тал дээр бодлого боловсруулагчид анхаарч эхэлсэн байна.
2010 оноос хойш Сингапурын ажилгүйдлийн түвшин анх удаа гурван хувьд хүрснээр эрх баригчид санаа зовнин, залуусаа чадавхижуулах бодлого боловсруулж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан