Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах ёстой гэж дүгнэлээ


-Энэ асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа-

Б.ШИРНЭН

Уулын баяжуулах “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын төрийн өмчийн “Ростех” компанийн хувийг Худалдаа хөгжлийн банкны төлөөний компани гэгдэж буй “Mongolian copper corporation” (“Монголын зэс корпораци”) 400 сая ам.доллараар худалдаж авсан.
Гэвч, Засгийн газар 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж, “Mongolian copper corporation” компанид худалдаж авахыг зөршөөрсөн нь хууль зөрчсөн асуудал байж болзошгүй гэх үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан юм. Энэ ажлын хэсэг өчигдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд дүгнэлтээ танилцууллаа. Дүгнэлтээр “Өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзсан нь хууль зөрчсөн асуудал тул “Mongolian copper corporation” компанийн эзэмшиж буй 49 хувийг төрийн мэдэлд авах нь зүйтэй” гэх чиглэл гаргажээ. Энэ асуудлаар АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан тул Хуульзүйн байнгын хорооны хэлэлцүүлэг хойшиллоо. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл “Эрдэнэт”-ийн асуудлаар хуралдаж, хувийн компанийн эзэмшилд буй 49 хувийг төрийн мэдэлд эргүүлж авах чиглэл гаргасан талаар мэдээлэл гарсан ч УИХ дахь МАН-ын бүлэг дээрх мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм.

1.“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах хуулийн боломж нь юу вэ

2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэр компани болон “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай гэх асуудлыг хаалттай хэлэлцсэн юм.
Энэ хуралдаанаар, ОХУ-ын “Ростех” улсын корпорац Оросын холбооны улсын Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсад бүртгэлтэй  дотоодын хөрөнгө оруулалттай “Mongolian copper corporation” компанид худалдах асуудлыг манай улсын Засгийн газарт “РТ7-5790” тоот албан бичгээр ирүүлсэн асуудлыг хэлэлцсэн юм.

Ингээд Засгийн газар 49 хувийн хувьцааг Монгол Улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд худалдан авч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, уг давуу эрхээсээ татгалзаж “Эрдэнэт” болон “Монголросцветмет” нэгдэлд эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцаагаа Монгол Улсын хуулийн этгээд “Mongolian copper corporation” компанид худалдах тухай Оросын Холбооны Улсын “Ростех” улсын корпорацийн 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрийн “РТ-5790” тоот албан бичгээр ирүүлсэн саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн.

Ингэснээр Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн 18 дугаар дугаар зүйлд тусгасны дагуу хэлэлцээр хүчингүй болсон юм. Өөрөөр хэлбэл, аль нэг тал нь гуравдагч этгээдэд хувьцаагаа бүхлээр нь буюу хэсэгчлэн худалдах эрхтэй байдаг. Энэ тохиолдолд нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй. Хэрвээ энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд худалдагдаж, дээрх Засгийн газар хоорондын гэрээ хүчингүй болох заалт үйлчлэх юм.

Харин УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай юу гэдгийг Засгийн газар нарийн судалж үзээгүй гэж буруутгагдаж байгаа бөгөөд худалдах, худалдан авах тал буюу эрх ашгийн сонирхолтой талуудын хуульчид “УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй” гэх дүгнэлтээ манай улсын Засгийн газарт хэлж, Засгийн газар хувьцаа худалдаж авах давуу эрхээсээ татгалзсан нь УИХ-ын эрх мэдэлд халдсан гэж өмнөх Засгийн газар чичлүүлж байна.

Хэрвээ, доорх үндэслэлүүдийг УИХ-ын тогтоолоор баталж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болговол, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийн хувьцаанаас татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, 49 хувьд ногдох хувьцааг төрийн мэдэлд авахаар “Mongolian copper corporation” компанитай зөвшилцөх бололтой.

Зөрчигдсөн гэх хуулийн зургаан үндэслэл:

1.    Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 25 зүйлийн 1.15-ыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь, “Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах” эрх нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарна гэх заалт юм.

2.    Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэн орох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заажээ. Энэ заалтыг Засгийн газар зөрчсөн гэж үзэж байна.

3.    Гуравдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 1.1-т “УИХ бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх” бүрэн эрхтэй гэснийг зөрчжээ. Мөн компанийн тухай хуулийн “2.6.Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, ...байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болно...” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийг төр өөрөө эзэмших уу, эсвэл хувийн компанид эзэмшүүлэх үү, гэдгийг өмчлөгчийн хувьд УИХ шийдэх ёстой байсан үзэж байгаа юм.

4.    Дөрөвдүгээрт, “Эрдэ­нэт” болон “Монголрос­цветмет” үйлдвэр нь Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын байгуулсан хэлэлцээр бий. Үүнд, хэлэлцэн тохирох талууд хэлэлцээрийн 17 дугаар зүйд заасны дагуу “Аль нэг тал нь өөрийн хөрөнгө дэх хувь хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө хэлэлцэн тохирогч талтайгаа зөвшилцсөнөөр бусад хуулийн этгээдэд худалдах болно. Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч тал нь нөгөө талдаа худалдан авах давуу эрхтэй байна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх заалтын дагуу ОХУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд зөвшилцөл явагдах ёстой гэж үзжээ. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар ОХУ-ын “Ростех” компанийн явуулсан албан бичгийг үндэслэн асуудлыг хэлэлцсэн нь хэлэлцээрийн заалтыг зөрчсөн гэж үзлээ.

5. Тавдугаарт, “Эрдэнэт” бо­лон “Монголросцветмет” үйлдвэ­­­­­рийн 49 хувиас татгалз­­­­­­сан Засгийн газрын 330 дугаар тогтоолыг гаргасан нь Засгийн газрын тухай хуулийн “Засгийн газрын хуралдаан” бүлгийн заалтыг хэтрүүлсэн, өөрийн дэгийг зөрчсөн гэж үзжээ.

6.    Зургадугаарт, Тодор­хой стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ор­дод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс, молбидины ордын одоо­­гийн ашиглаж байгаа нөх­цөлийг хэвээр нь хадгалах зүй­тэй” гэсэн заалт хүчин төгөл­­­дөр байхад Засгийн га­зар дээрх заалтыг зөрчиж, тог­­­­­­­­­тоол гаргасан гэж тус, тус үзжээ.


2.“Эрдэнэт”-ийг авсан 400 сая ам.доллар ч асуудлыг эрх баригчдын талд эргүүлэх нь

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ч.Сайханбилэгийн Засгийн газар ямар хууль зөрчсөн асуудлыг судлахын хажуугаар “Ростех” компанийн хувьд хамгийн өндөр ханштай наймаа болсон 400 сая ам.долларын эх үүсвэрийг ч шалгахаар болсон юм.
Ажлын хэсэгт Монголбанк, Татварын Ерөнхий газар, Үндэсний аудитын газрын дэд бүрэлдэхүүн багтсан байна.

Шалгалтын явцад, “Mon­­golian copper corporation” компани нь “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа гурван удаагийн үйлдлээр 400 сая ам.долларыг шилжүүлжээ.
Хөрөнгийн эх үүсвэр нь юу вэ?  

112 тэрбум төгрөгийг - “Mongolian copper corporation” компани Улаанбаатар дахь дүрмийн сангийн ил тод болгосон хөрөнгө нэрээр гаргажээ.
62.9 сая ам.доллар – Энэ мөнгийг “QSC” компаниас зээлжээ. Энэ компани нь 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмших гэрээг байгуулж байсан тухай мэдээлэл байна.
70 сая ам.доллар – “Riverstone properties” компаниас зээлсэн.
70 сая ам.доллар – “United energy system” компаниас зээлсэн.
68 сая ам.доллар –  “Канатик” компаниас зээлсэн.
75 сая ам.доллар – Худалдаа хөгжлийн банкнаас “Mongolian copper corporation” компани зээлсэн. Ингэж мөнгө босгон, “Ростех” компаниас “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авчээ.

Мөн анхаарал татаж байгаа хэд, хэдэн асуудал бий. Тухайлбал, нэр бүхий дөрвөн компани нь “Mongolian copper corporation” компанид мөнгө зээлсэн гэж байгаа ч тэдгээр нь Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө зээлсэн байна. Жишээ нь,  “United energy system” компани 2016 оны зургадугаар сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 70 сая ам.доллар зээлжээ. Мөн энэ өдөр “Канатик” нь Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая ам.доллар зээлсэн баримт илэрчээ.
Зээлийг хэрхэн авсан талаар тодорхой баримтуудыг цуглуулсан ч мөн л сэжигтэй байх магадлалтай хэд, хэдэн зүйлс байна.

Тухайлбал, зэс худалдан авах гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц зэргийг барьцаалжээ. Мөн огт байхгүй зүйлийг зээлийн барьцаанд тавьсан байна. Банк 12 төрлийн, зургаан чиглэлийн санхүүгийн үйл ажиллага явуулдаг ч эдгээрт багтаагүй арилжааны бизнес эрхэлж банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж ажлын хэсэг үзлээ.
Үүнээс гадна, Худалдаа хөгжлийн банк нь 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, хувьцааны 93 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг.

Гэтэл Банкны тухай хуулийн 17.3.-т “Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дээд хэмжээ нь банкны өөрийн хөрөнгийн таван хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална” гэж заасан байдаг. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан мөнгө 400 сая ам.доллар байгаа нь хуульд заасан 20 хувийн босго давж байгаа юм.

Хэдийгээр нэг компанид олгосон зээл 20 хувийн босгыг давахгүй байгаа ч 400 сая ам.доллар буюу ойролцоогоор 900 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргахын тулд Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч болон түүний шууд удирдлагад ажилладаг ажилтнуудын байгуулсан компаниудад хуваан зээл олгож, тэдгээр нь зээлсэн мөнгөө “Mongolian copper corporation” компанид шилжүүлсэн нь Банкны тухай хуулийг зөрчөөгүй гэх “халхавч” болсон байж болзошгүй байна.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авахад Монголбанкнаас олгосон 360 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас шилжүүлсэн 3.7 тэрбум төгрөгөөс гадна Худалдаа хөгжлийн банкинд хадгаламж эзэмшиж байгаа иргэдийн хөрөнгө хүртэл татагдан оролцсон байх магадлалтай.

Тиймээс “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан ажиллагаа нь Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээг зөрчсөн гэж үзвэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “Эрдэнэт”-ийн 49 хувиас татгалзсан 330 дугаар тогтоолыг хүчингүй болгох ажлыг хамгийн эхэнд хийх юм байна.
Мөн хөрөнгийн эх үүсвэрийг босгохдоо зохиомлоор байгуулсан компаниудыг шалгаж, эргэн төлөгдөх боломжгүй зээл гаргасан гэж үзвэл, 49 хувийг харилцан тооцоо хийх замаар, хэлцэл хийж  “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлж авах боломжтой гэж үзэв.


С.Эрдэнэ: Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ашИг сонирхлын зөрчилтэй хүн бий

“Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийн арилжааг шалгах ажлын хэсгийн дүгнэлтээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлага авах болсон шалтгааныг нь тус бүлгийн дарга С.Эрдэнээс тодрууллаа.

-АН-ын бүлэг ямар шалтгаанаар завсарлага авч байгаа юм бэ?
-Хөрөнгө, мөнгөтэй холбоотой, дуулиан шуугиан тарьсан асуудлыг Байнгын хороонд тулгамдуу оруулж ирлээ гэж үзэж байна. Дэгийн тухай хуулийн 18.2-т “...төсөл, түүнд хавсаргасан баримт бичгийг холбогдох Байнгын хороонд шилжүүлснээс хойш гурав хоногийн дотор нийт гишүүдэд хувилж хүргүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл баримт, материал нь дөнгөж өнөөдөр (өчигдөр) бидэнд ирлээ. Хоёрдугаарт, ажлын хэсгийн тараасан материалыг судлах шаардлага бий. Судлаагүй, үзээгүй, тоо баримтыг нь харьцуулж хараагүй тул байр сууриа илэрхийлэх боломж алга. Тиймээс завсарлага авлаа.

-“Эрдэнэт”-ийн 49 хувиас гадна 51 хувийг нь шалгах ёстой гэж байна. Яагаад ингэж үзэж байгаа юм бэ?
-Тийм. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал хөндөгдөхгүй байна. 51 хувьд ногдох хувьцааг “Стандарт” банкинд барьцаалж, зээл авсан байдаг. Яг хэдий хэмжээний зээл авсан нь тодорхойгүй, дээр нь Английн олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Өөрөөр хэлбэл, Монголын тал энэ төлбөрийг төлөх ёстой гэж мэдэгдэж байгаа. Албан ёсны шүүхийн бичиг баримт нь ирээгүй байна. Тиймээс энэ тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь байна уу, үгүй юу гэдгийг бид шалгах ёстой.

-“Эрдэнэт” үйлдвэр данхайх нь шахааны бизнесийг улам л томруулна гэж ярьдаг. Тиймээс зарим хэсэг нь хувьд очсоноор нөхцөл байдал сайжрах байх гэх хэсэг бий.  
-Шахааны асуудлыг шалгах ёстой. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-д том том шахааны бизнес явагдаж байсан. Тодорхой улстөрчид, улс төрийн нам хүчнүүд энэ үйлдвэрээс санхүүждэг л байсан. Үүнийг шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэг үйлдвэрийн 49 хувийг биш бүхэлд нь шалгах ёстой юм. Мөн завсарлага авсан хугацаанд шаардлагатай гэж үзвэл 51 хувийг шалгах ажлын хэсэг байгуулах саналыг Хуульзүйн байнгын хороо болон бусад Байнгын хороонд хүргүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгасан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ашиг сонирхолтой нөхдүүд байгаа шүү дээ.
-Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа хүмүүсийн нэрийг дурдаж болох уу?
-ОХУ болон Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэдээлэл гарсан. Үүнийг та бүхэн өөрсдөө уншиж судал. Бидэнд ч холбогдох мэдээлэл ирсэн. Үүнтэй танилцаад, шаардлагатай гэж үзвэл шалгах тухай Ажлын хэсэг гаргана.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес хийсэн гэж ярьсан байсан?
-Би баримтанд тулгуурлаж хэлсэн. Түүнээс би хэн нэгнийг гүтгээгүй. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр гэж нөхрийн 2004 онд “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан гэрээ, тус үйлдвэрт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний баримт, материал мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг. Бид энэ асуудлыг хянаж шалгах шаардлагатай гэж харж байгаа. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй этгээд шалгалтын ажлын хэсэгт ороод, өөрийнхөө урьд өмнөх ул мөрийг баллах ч юм уу, ямар нэгэн үйлдэл хийхээс бид болгоомжилж байгаа.


Ц.НЯМДОРЖ: С.ЭРДЭНЭД БАЯРЛАЛАА

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ завсарлага авсны шалтгаанаа тайлбарласны дараа бид УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн асуудлаар хэвлэлээр хурал зарласан юм. Энэ үеэр түүнээс хүүгийнх нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдож байгаа асуудлыг тодруулахад тэрээр “2004, 2006 онд миний хүүхэд яриа хийсэн юм байна лээ. Ном журмаараа асуудал шийдвэрлэгдээд дууссан. С.Эрдэнэ гишүүнд би баярлаад байгаа. Намайг энэ асуудлыг хөндөж эхэлснээс хойш гүтгэлгийг гурван сард явуулж байгаа. Энэ гүтгэлгээр миний нэр төрийг цэвэрлэлээ гэж би баярлаж байгаа шүү” гэж хариулсан юм.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн арилжааны талаар “Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигчийн шууд удирдлагад ажилладаг хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниудаар дамжуулж энэ ажиллагаа явагдсан байна. Худалдаж авсан мөнгөний 110 тэрбум төгрөг нь Улаанбаатар банкнаас гарсан. Зургадугаар сард Худалдаа хөгжлийн банк зээлийн барьцаанд ирээдүйд бий болох орлого гэж барьцаа авсан. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг энэ банкны барьцаанд тавьчихсан.
Дараа нь О.Орхоныг ТУЗ-ийн гишүүнээр тавьсан. Өнгөрсөн оны зургадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл хугацааны санхүүгийн мэдээллийг харахад нийт 58 сая ам.долларыг ногдол ашиг гээд Пүрэвтүвшингийн компани (“Mongolian copper corporation”) руу шилжүүлчихсэн байна. 2011, 2012 онд “Эрдэнэт”-тэй ямар ч холбоогүй байсан компанид ногдол ашиг шилжүүлсэн байна л даа. Мөн энэ жилийн татварын орлого 223 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байна гэдгийг тэмдэглэсэн. Энэ бүлэглэл цаашид татвар төлөх сонирхолгүй байгаа юм байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Ч.Сайханбилэг нь Еронхий сайд байхдаа Еронхийлогч Ц.Элбэгдоржид УНЭНЧ ХУН БОЛОХЫН ТУЛД “Мотор нь газраас 50 см зайд байдаг, буух талбай их голдог, том онгоцыг Еронхийлогч Ц.Элбэгдоржийн нутаг Ховдод буулгах буруу шийдвэр гаргаснаас болж мотор руу нь шороо орж, бараг дэлбэрэх шахсан юм. Дараа нь тосвоос их хэмжээний монго гаргаж, мотор худалдан авч, их зардлаар зооворлон Монголд авч ирж, олон мэргэжилтэн ашиглаж онгоцоо засварласан юм. Улс орны эдийн засаг хундэрсэн уед МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ УРГУЙ ЗАРДАЛ ГАРГАСАН ЮМ. Одоо энэ зардлыг нь оороор нь толуулэх естой л доо. Ч.Сайханбилэг гэдэг нохор нь Татварын хуулийн дагуу “ТУЦ ажиллуулж байгаа хунээс ч татвар авдаг байхад Оюу толгой компанийн уйл ажиллагаа явуулснаас хойших хугацааны бух татвар болох 2 тэрбум долларийн татварын орийг чолоолсон юм. Энэ 2 тэрбум долларь нь манай суулийн хэдэн жилд хийсэн бутээн байгуулалтийн ажлын санхуужилт болсон Чингэс бондын 1.5 тэрбум доллариас даруй их монго шуу дээ. Ч.Сайханбилэг нь засгийн газрын гишуудээсээ нууцаар Дубайд очиж Монголын талд ашиггуйгээр Оюу толгойн гэрээнд нэмэлт оорчлолт оруулж, Оюу тоглойн ордын лиценцээ гадны банкны барьцаанд тавьж байгаад, гадны компинид маш их хэмжээний зээл авч огсон шуу дээ. Хэрэв авсан зээлээ Оюу толгой компани нь гадны банкуудад толж чадахгуй болчихвол манай Оюу толгойн орд маань гадны банкны барьцаанд, гадны хуний мэдэлд очино гэсэн уг шуу дээ. Ч.Сайханбилэг нь Ц.Элбэгдоржтой хамтарч Эрдэнэтийн 49 хувийг хууль зорчиж, хувийн компаниар дамжуулж хувьдаа авсан шуу дээ. Харамсалтай нь МАН-ын хэдхэн нохдууд хувилдаад, хайцаалаад, хамгаалаад байгаа юм л даа. Ер нь Ц.Элбэгдорж нь хаана л бутэхгуй, болохгуй ажлууд хийгдсэн байна туунд оролцсон байдаг, ийм хууль бус ажлуудыг хэн зохион байгуулсан байна тэр нь Ц.Элбэгдорж л болж хувирлаа шуу дээ. Одоо тууний жинхэнэ нуур царай нь олон нийтэд ил болж эхэлж ээ. Ц.Элбэгдорж нь бурэн эрхийн хугацаандаа “Талийгаач С.Зоригийн хэргийг шийдвэрлэнэ” гэж зутгэсээр байгаад л оноодрийн энэ хун хэлмэгдуулэх ажлыг хийж байгаа юм биш уу? “С.Зоригийг би алсан” гээд хэрэг хулээгээд байгаа тэр “онц хунд гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг Ц.Элбэгдоржийн найз Билэгт нь ШШГГЕГ-ын дарга байхдаа “эруугийн онц хунд гэмт хэрэгтэнгуудийн дотроос сонгон шалгаруулж Ц.Элбэгдорждоо олж огч, энэ бух зохиомол уйлдлуудийг хийж, шуухийг хуртэл захиалгаар шийдвэр гаргуулсан гээд л олон нийт шуугиад байх юм. Олны ам оргуй гэдэг дээ. Ер нь Ц.Элбэгдорж нь “Сайхан ярьдаг ч гэл ээ, маш муу бодол санаатай, хийсэн уйлдэл нь дандаа ХАР МОРТЭЙ янзийн хун шиг байгаа юм. Анх 1996 онд М.Энхсайханыг Еронхий сайд байхад нь “намын дарга нь Еронхий сайд болох естой” гээд огцруулж оороо Еронхий сайд болсон ч тун удахгуй огцорч, улс оронд тогтворгуй байдал уусгэсэн. Мон Ц.Элбэгдорж нь 2000 оны сонгуульд АН-аас Дорнот аймагт нэр дэвшиж унаад л, хотыг Хархоринд нуулгэх тухай баахан улгэр ярьж байгаад л гэнэтхэн боловсрохоор, хэл сурахаар 2002 оны тогсголд АНУ руу яваад л алга болсон ч, харин Монголчууд бид нутаг орноо хогжуулэхээр холсоо цутгаруулаад л улдсэн дээ. 2004 оны хавар УИХ-ын сонгууль болж дууссаны дараа гэв гэнэтхэн Ц.Элбэгдорж гарч ирээд л “Орших уу, эс орших уу билуу дээ, нэг сонин гарчигтай лекц уншдаг болсон байна” гэж дуулдаж байснаа л гэнэт Еронхий сайд болоод л томорсон. Гэтэл энэ уед М.Энхсайхан нь АН-ын дарга байсан болохоор Эх орон намтай эвсэж “Эх орон Ардчилал” эвсэл байгуулж 2004 оны сонгуульд орж 34 суудал авсан ба МАН нь 36 суудал авсан байв. Хучний харилцаа ийм ойрхон байсан болохоор МАН-тай хамтарсан засаг байгуулах нохцол бурдсэн байсан байх. Ингээд М.Энхсайхан нь МАН-тай хамтарсан засаг байгуулахаар хэлэлцээр хийж байтал нь Ц.Элбэгдорж нь зэрэгцээд л МАН-тай хэлэлцээр хийж, нэг сайдын албан тушаалыг 10 гаруй УИХ-ын гишуунд амлаж байгаад л Еронхий сайд болсон юм байна лаа даа. Саяхан 2012 онд АН нь олонх болж МАХН-тай хамтарч засаг байгуулаад л, олон олон бутээн байгуулалтын ажил хийж олны итгэл хулээж Ц.Элбэгдорж нь дахин Еронхийлогчоор сонгогдоод л, АН нь мандаж байтал Ц.Элбэгдорж нь АН-ынхаа хэсэг бутэхгуй нохдуудийг уруу татаад л МАН-тай хамтарч, АН-аа их, бага хэмжээний 6 удаагийн сонгуульд ялалтанд хургэж, Ц.Элбэгдоржийг 2 удаа Еронхийлогч болгосон Н.Алтанхуягийгаа огцруулж, Ч.Сайханбилэг гэдэг эрх мэдэл, албан тушаалаас оор юу ч мэддэггуй нохрийг Еронхий сайд болгож, улс орноо самарлаа л эхэлсэн шуу дээ. Тэр Ч.Сайханбилэгээрээ хууль зорчуулж мон ч олон хууль бус зуйл хийлгэлээ шуу дээ. Ч.Сайханбилэг нь “Чи яагаад хууль зорчоод Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан юм бэ? гэж сэтгуулч асуухад БИ ДООЖООГУЙ ЕРОНХИЙ САЙД БОЛЖ ХАРАГДАХГУЙН ТУЛД ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВСАН ЮМ ГЭЖ ХЭЛЖ БАЙХ ВЭ ДЭЭ. Ч.Сайханбилэг нь ийм л БОЛОВСРООГУЙ, ТЭНЭГ ТОЛГОЙ ШУУ ДЭЭ. Тэгээд болоогуй Эрдэнэтийн 49 хувийг торийн мэдэлд авах эсэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу УИХ нь ШУУД ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ байхад бас МАН-ын КОММУНИСТУУД нь НИЙГЭМЧЛЭНЭ БИЗ Ч ГЭХ ШИГ УЛС ТОРЖУУЛЭХ АЯДСАН БАЙНА ЛАА. Одоо энэ нохрийг “баривчлан саатуулж л эдгээр хийсэн хэргийнх нь унэн зовийг нь тогтоохоос оор арга байхгуй юм байна л даа”. Хэрэв гадуур шалгавал “хяналт шалгалтын ажил”-ыг будилуулаад, худал, унэн яриад, эцэст нь бух зуйлийг нам, улс тортэй холбоод болгохгуй байх л даа. Ер нь шалгаж унэн монийг нь тогтоох нь ирээдуй, залуу уеийнхэнд улгэр дуурайлал болсон, хумуужлийн ач холбогдолтой шуу дээ.
Нэгэнт Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан тогтоол нь хууль зорчсон болохоор Ундсэн Хуулийн 45 дугаар зуйлийн 45.2-д “засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгуй бол Засгийн газар оороо буюу УИХ хучингуй болгоно” гэж зааснаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтоолыг хучингуй болгох естой. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтоолыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар нь хучингуй болгохгуй байсаар оноодрийг хурснийг бодоход тухайн уед сангийн сайд байсан Ж.Эрдэнэбат нь АШИГ СОНИРХОЛЫН ЗОРЧИЛТЭЙ, ХАМСААТАН БОЛОХ НЬ ТОДОРХОЙ. Иймд одоогийн УИХ нь С.Сайханбилэгийн засгийн газрын тогтоолыг хучингуй болгож, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг хийсэн байж болзошгуй нохдуудийн хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж тогтоолгох нь ШУДАРАРГА ЕСОНД НИЙЦЭХ БОЛНО. Амжилт хусэе.
Нэгэнт Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан тогтоол нь хууль зорчсон болохоор Ундсэн Хуулийн 45 дугаар зуйлийн 45.2-д “засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгуй бол Засгийн газар оороо буюу УИХ хучингуй болгоно” гэж зааснаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтоолыг хучингуй болгох естой. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтоолыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар нь хучингуй болгохгуй байсаар оноодрийг хурснийг бодоход тухайн уед сангийн сайд байсан Ж.Эрдэнэбат нь АШИГ СОНИРХОЛЫН ЗОРЧИЛТЭЙ, ХАМСААТАН БОЛОХ НЬ ТОДОРХОЙ. Иймд одоогийн УИХ нь С.Сайханбилэгийн засгийн газрын тогтоолыг хучингуй болгож, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг хийсэн байж болзошгуй нохдуудийн хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж тогтоолгох нь ШУДАРАРГА ЕСОНД НИЙЦЭХ БОЛНО. Амжилт хусэе.
Хамгийн их уншсан