Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүйсийн ялгаатай нийгмийн даатгалын шимтгэл төлбөл боломжийн тэтгэвэр авах уу


Н.БАТ


“Монгол Улс 69 нэр төрлийн халамж үйлчилгээг 850 мянган иргэндээ олгодог. Нэг халамжийн үйлчилгээнд багадаа 458 мянган иргэн хамрагддаг. Сүүлийн үед халамж авдаг иргэд маань удамших байдал ажиглагдах болсон байна. Энэ нь нэг талаар ядуурал өв мэт уламжлагдан үр хүүхдэд дамжих шинж тэмдэг илрэх болжээ. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэсэн бодлого баримтлан ажиллаж байна” хэмээн ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хэлэв.

Ялангуяа хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн аж­лын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх шийдвэр гаргахад бүх талаас дэмжлэг болон ажиллах нь. Макро эдийн засгийн тогтворгүй бодлогоос шалтгаалж ажилгүйдлийг бууруулах богино болон урт хугацааны бодлого боловсруулах боломжгүй байгаа юм.  Мөн халамж авч буй иргэдийн тоог бууруулах боломжгүй бөгөөд гол нь зорилтот бүлэгтээ хүрч ажиллах нь чухал гэж байлаа.

Ажилгүйдлийн нэг шалтгаан нь хөдөлмөрийн үнэлэмж байгаа гэдгийг Зас­гийн газар хүлээн зөвшөөрчээ. Тэгэхээр цалингийн суурь тогтолцоонд реформ хийх цаг болсон гэж үзсэн байна. Хүнийг хөдөлмөрлөх зайлшгүй нөхцөл байдалд оруулах нь нэг талаар хөдөлмөрийн сахилга бат бүтээмжийг өндөр болгодог. Тиймээс хүнийг хөдөлмөрлүүлэх олон талын хөшүүргийг хангаж өгөх цаг болсон гэж үзсэн байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ сарын 23-нд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ салбарын бодлогынхоо талаар нэлээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Хувьсах зардал “хүртсэн” хуурамч МСҮТ-үүд цагдаад шалгагдаж байна

Яамны харьяа 37, улсын хэмжээнд нийт 93 МСҮТ үйл ажиллагаа явуулж байгаа аж. 2200 гаруй багш 45 мянган оюутан сурагчтай. Гэтэл нийт оюутан залуусын 30 хувь нь МСҮТ-д 70 хувь нь их дээд сургуульд сурдаг гэнэ.  Тэгвэл хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлийн 70 хувийг МСҮТ, 30 хувийг их дээд сургуулиар эзэмшиж байгаа юм. Тоон харьцаа ийн зөрж байгаа нь дипломтой ажилгүй залуусыг олноор бий болгодог нь тодорхой. Монгол Улс өөрөө хөдөлмөрийн зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтийг тодорхойлж чадахгүйгээс ийм урвуу хамааралтай тоо гарч буй. Тиймээс бизнесийн зарчим дээр суурилсан мэргэжлийн боловсролын тогтолцоог нэвтрүүлье гэдэг зарчмаар ажиллах болж. “Манай МСҮТ-үүдийн хувьд  материаллаг бааз талаасаа бол маш сайн. Үнэхээр сайн. Гэвч бодлогын хувьд хэцүү байна” хэмээн сайд хэлээд “Тиймээс энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлогоо гадаадад ажиллах хүчний бодлоготойгоо уялдуулъя. 70 мянган төгрөгийн тэтгэмжийг зогсоосон нь МСҮТ-д сурдаг хүүхдийн тоог бууруулсан нь үнэн. Гэхдээ нэг талаараа хувьсах зардлыг нь авах гээд баахан хуурамч МСҮТ гээч зүйл бий болгосон байсан. Энэ асуудал өнөөдөр цагдаад шалгагдаж байна. МСҮТ-ийн чадавхийг сайжруулах, зах зээлийнхээ эрэлтэд тулгуурласан мэргэжлээр захиалга авч, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллахад бодлогоо чиглүүлнэ” гэв.

Японд ирэх аравдугаар сараас дадлагажигч ажилтан явуулна

Сайдын хэлснээр “Өнөөдөр Солонгост 34 мянган монгол хүн ажилладаг. Тэдний дундаж нас 29. Сүүлийн үед Солонгост байгаа монголчуудын хууль бусаар хөдөлмөр эрхлэх байдал эрс нэмэгдэж байгаа юм. Тэнд ийм боломжийг ч олгож байна. Үнэндээ хөдөлмөрийн маш хүнд нөхцөлд ажиллуулдаг. Тэгээд эрүүл мэндийн чадамж нь алдагдаад Монголдоо ирлээ гэхэд богино хугацаандаа 61 хувь нь урт хугацаандаа 45 хувь нь ажилгүй байна. Гэтэл ид хийж бүтээх насаа гадаадад ажиллаад дуусгаж байна. Хоёр сард Япон руу ажилчид гаргах гэрээг баталгаажуулахаар явна. Аравдугаар сарын сүүлээс манай залуус явж эхэлнэ. Тиймээс Солонгост ажилласан монголчуудынхаа алдааг давтахгүйн тулд Японтой хамтын ажиллагааныхаа чиглэлээр дадлагажигч ажилтнаар ажиллуулах гэрээ хийх юм. Гэрээ нь дуусаад Монголдоо ирэхэд тосоод авах ажлын байраар хангах хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг бид хэрэгжүүлж ажиллах ёстой” гэнэ.
Өөрөөр хэлбэл, хоёр улсын Засгийн газрын түвшинд дадлагажигч ажилтан бэлтгэх, гэртээ ирэхэд нь ажлын байраар хангах цогц бодлого Засгийн газар хэрэгжүүлнэ. ХНХЯ-наас Герман, Австрали, Чех, Герман, Япон зэрэг оронд дадлагажигч ажилтан бэлтгэх төлөвлөгөөтэй эхнээсээ гэрээгээ хийж буй ч гол нь гадаадаас авдаг ажиллах хүчнийг орлох мэргэжилтэн бэлт­гэхэд бодлогоо чиглүүлэх нь.

Тэтгэврийн сангийн алдагдал дөрвөн жилийн дараа нэг их наядаар хэмжигдэх нь

Нийгмийн даатгалын сан нь таван сангаас бүрддэг бөгөөд алдагдал руу чирдэг нь тэтгэврийн сан байдаг гэнэ. Үйлдвэрлэлийн ослын даатгалын хуримтлалд жилд 220 тэрбум төгрөг, ажилгүйдлийн даат­галын санд 114 тэрбум төгрөг хуримтлагддаг ч ойролцоогоор 30 хувь нь эргэн хэрэглэгддэг гэсэн баримт бий. Тиймээс эдгээр сангийн мөнгийг зөв зарцуулдаг байх ёстойг гэдгийг ХНХЯ-ны сайд хэлж байлаа. Жишээ нь, үйлдвэрлэлийн ослын даатгалын хуримтлалаас осолгүй ажилласан үйлдвэрүүдийг урамшуулах тогтолцоог нэвтрүүлэх боломжтой гэж үзжээ.
Тэтгэврийн сангийн алдагдлын хувьд шимтгэл төлсөн байдал нь тэтгэвэртэйгээ огт уялдахгүй байгаа учраас 2020 он гэхэд 1 их наяд төгрөгийн алдагдалд орох тоо баримт гарсан байна. Тиймээс нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх, хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, хуримтлал болгох Сингапурын туршлагыг судалж байгаа гэв.

Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүн 19,9 хувь, эмэгтэй хүн 24,6 хувийн нийгмийн даатгал төлж хуримтлал үүсгэвэл боломжийн тэтгэвэр авна гэж үзжээ. Ийн ялгаатай тогтоохын учир нь  эмэгтэй хүн 50-55 насанд, эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэрт гардагтай  холбоотой гэж үзсэн байна.  Мөн тэтгэврийн насанд хүрсэн ч ирэх таван жилдээ ажиллах эсэхээ тухайн хүн өөрөө шийдэх бөгөөд энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэх хувилбар байж болох тухай судалж байгаа юм байна. Гэхдээ төрийн албанд 55 болон 60-аас /тэтгэвэрт гарсан бол/ дээш ажиллуулахгүй гэж үзжээ.

Өнөөдөр Монгол Улсад 378 мянган хүн тэтгэвэр авдаг. Ахмадын тэтгэврийн хүүг хөнгөлснөөр одоогоор 636 сая төгрөгийн тэтгэврийн зээл олгожээ. Тэтгэврийн хүү 3 хувиар буурснаар жилд 15 тэрбум төгрөг хэмнэнэ гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Nomtoi bayaraa ard tumendee mongo ogsonoor amidral ni saijirdagui yom . ajlyn bairtai bolgoj ogvol saijirdag yom shuu dee za?
Ard tumnee ajil hiilguuleh husel baihgui oorsnoo harts arduudynhaa omchiig gadny humuustei niilj huvaaj ideh gesen sanaa baina shuu dee?
хүйсийн ялгаатай нийгмийн даатгал гэж юу гэсэн үг вэ. Нийгмийн даатгалыг хүйсийн ялгаатай төлөх гэсэн санаа юм болов уу даа. Иш чааваас, хэвлэл мэдээллийн салбарт монгол хэлний анхан шатны мэдлэгтэн тун ч ховор юм даа
төрийн албанд 55-60 наснаас дээш ажиллуулахгүй гэдэг санааг эсэргүүцэж бна Хамгийн ажлын туршлагатай , гэрээ хэлэлцээрт улс орныхоо эрх ашгийг боддог юмны цаад утга санааг мэддэг туршлага суучихсан нас шүү дээ Гаддаадын улсуудын төрийн удирдлагууд хэдэн насан дээрээ ажиллаж улс орноо яаж авч явж бна Гэтэл манайхан ахмад үеэ чөлөөлөх нэрээр зайлуулж албан тушаалын төлөө явахаас улс орны эрх ашиг гэдэг юмыг уландаа гишгэх юм даа
gender
Хамгийн их уншсан