Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амиа золиослогчид нялх хүүхэд ашигладаг болжээ


Нигерид амиа золиослон бөмбөг дэлбэлж буй эмэгтэйчүүд өөрсдийгөө илчлэхгүйн тулд нялх хүүхэд ашигладаг болжээ. Энэ сарын 13-нд тус улсын Мадагали хотод хоёр эмэгтэй биедээ зүүсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлэхдээ хоёр нялх хүүхэдтэй хамт явжээ. Тэднийг хяналтын цэг дээр цагдаагийнхан шалгасан боловч нялх хүүхэдтэй явсан учраас энгийн иргэн гэж андууран дотогш нэвтрүүлсэн байж. Харин тэд аюулгүйн бүс рүү нэвтэрч орсны дараа бөмбөг дэлбэлж, дөрвөн хүний аминд хүрсэн юм.

Тэдний амиа золиосолсон энэ халдлагыг Боко Харам бүлэглэл зохион байгуулсан гэж сэжиглэж байна. Боко Харам бүлэглэлийнхэн террорист халдлагад хүүхэд, эмэгтэйчүүдийг их ашигладаг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард гэхэд хоёр эмэгтэй мөн Мадагали хотын худалдааны захад амиа золиослон бөмбөг дэлбэлэхэд 45 хүн амь үрэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан