Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жуулчдад зориулсан үзэсгэлэн худалдаа болж байна



Хүннү гүрэн байгуулагдсаны 2221 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгал ялсаны 91 жилийн ойн их баяр наадам ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ үеэр гадаадын зочид төлөөлөгчид, жуулчид олноороо монгол эх орныг минь зорин ирдэг. Зочлон ирсэн жуулчдад зориулсан урлаг соёлын хөтөлбөр, үзвэр үйлчилгээ монгол наадмын шигтгээ чимэг болдог юм. Баяр наадмыг тохиолдууланорчин үеийн болон уламжлалт аргаар уран бүтээл туурвидаг хэсэг уран бүтээлчид хамтарсан гадаадын жуулчид, үзэгчдэд зориулсан үзэсгэлэн худалдаа наадмын өмнөхөнЗанабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэн худалдаанд зураач Л.Энхбат, Н.Амарсайхан нарын 5 уран бүтээлчийн бүтээлүүд дэлгэн тавигдсан байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.
лж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан