Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Италид цасан нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 16-д хүрлээ


Италийн уулын бүст орших Абруццо мужийн Rigopiano буудал цасан нурангид дарагдаж, тэнд амарч байгаад ослын улмаас нас барсан хүний тоо 16-д хүрлээ хэмээн Associated Press мэдээлэв.  Аврагчид цасан дор 10 гаруй хүн байна гэсэн мэдээллийн дагуу шуурхай ажиллагаа явуулсан боловч өнгөрсөн бямба гаригт ганцхан хүнийг л амьд гаргаж авч чадсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл 13 хүн ор сураггүй байгаа юм байна.

Аврах албаны хэвлэлийн төлөөлөгч Альберто Майоло экскаваторын тусламжтайгаар буудлын төв хэсгээс малтлага хийсэн ч нас барсан хохирогчийн нэг цогцсыг гаргасан хэмээн мэдээлсэн юм. “Ор сураггүй бологсдыг амьд үлдсэн гэдэг магадлал буурсаар байна. Гэвч манай албаны зүгээс боломжтой бүхий л ажиллагаа явуулж байгааг ард иргэд маань ойлгоосой” хэмээн тэрээр сэтгүүлчдэд ярьжээ. Энэ сарын 18-ны орой гэнэт уулын цас нурж, “Rigopiano” зочид буудлыг дарсан байна. Ойролцоогоор 35 хүн тухайн үед буудалд байсан гэх мэдээлэл бий. Цас нурах болсон шалтгаан нь 5 магнитудын хүчтэй газар хөдлөлөөс үүдэлтэй гэж үзжээ. Өнгөрсөн мягмар гаригт цасан нурангид дарагдаж амиа алдсан эхний хүнийг ар гэрийнхэн нь оршуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан