Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгууль: 2017.06.26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийг товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, баталлаа.

Ингээд:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн товлон зарлахаар
2. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр явуулахаар
3. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс 2017 оны зургадугаар сарын 10, 11-ний өдөр санал авахаар тус, тус тогтлоо.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ямар техник, хэрэгсэл ашиглах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Ингэснээр 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж (хар машин)-ийг тус, тус хэрэглэхээр болж байна.
Энэ оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд техник хэрэгсэл ашиглахад зориулж хоёр тэрбум төгрөг төсөвт суулгасан байгаа юм байна. Сонгуулийн тухай хуулиар техникийн тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийхээр заасан. Хуулийн энэ заалтын дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллого хийх юм байна.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан