Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1.6 сая га талбайд хайгуулын лиценз олгох боломжтой


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3580 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулынх 2022, ашиглалтынх 1558 байна. Нийт нутаг дэвсгэрийн 8.9 хувьд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсоноос 8 хувийг хайгуулын, 0.9 хувийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэлж байна.
Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Уул уурхайн яам /хуучин нэрээр/-с баталсан журмын дагуу 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 37 удаа цахим хэлбэрээр дугаар олгож 2335 өргөдлийг бүртгэсэн. Бүртгүүлсэн өргөдлөөс  тусгай зөвшөөрөл олгосон 1244, татгалзсан 681 өргөдөл байна.

Сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой талбайн солбицлыг Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолоор нийтэд мэдээлсэн. Эдгээр талбай дээр Кадастрын хэлтэс 2015-2016 онд нийт 10 багцын 574.9 мянган га бүхий 97 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулж, хайгуулын 39 тусгай зөвшөөрөл олгоод байна. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн Газрын хуралдаанаар сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой 1.6 сая га талбайн солбицлыг тодорхойлон  шийдвэрлүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан