Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын төсөвт нийт 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлнэ


Ашигт малтмал, газрын тосны газар өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнав. Тус газар улсын төсөвт нийт 160.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Үүнээс 183.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 23.1 тэрбум төгрөгөөр буюу 14.4 хувиар давуулан биелүүллээ. Үүнд газрын тосны экспортын орлого  134.2,  ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 34.6, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.9, бусад орлого 12.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.

Энэ онд улсын төсөвт нийт 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тухайлбал, газрын тосны экспортын орлого 188.1,  ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 37, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр хоёр, бусад орлого 5.5 тэрбум төгрөг байх аж. Монгол Улсын ДНБ-ий 17 орчим хувийг өнгөрсөн онд уул уурхайн салбар бүрдүүлсэн бөгөөд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 71 хувь буюу 6.2 их наяд төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. 3.7 тэрбум ам долларын үнэ бүхий уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн экспортод гарсан нь нийт экспортын 87 хувийг эзэлж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан