Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэл нээлттэй ажлын байрны урилга “илгээв”



Нийслэл хотын бүтээн байгуулалтанд өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн ЗДТГ-аас ажлын байрны нээлттэй  өдөрлөгийг маргааш зохион байгуулна.  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт болон тус өдөрлөгөөр нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлыг хүрээнд ажилладаг 33 агентлаг, нийслэлийн өмчит 40 орчм аж ахуйн нэгж өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулах юм байна. Энэ тухай НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Улаанбаатар хот бол Монгол Улсын нийт хүн амын 50 хувь орчим нь амьдарч, ажиллаж байгаа том хот юм. Нийслэлийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд үе үеийн залуус гар бие оролцож, манлайлж ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлага байгаа юм. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын байр” өдөрлөгт оролцохыг урьж байна” хэмээн ярилаа.
Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд
Хотын хөгжлийн инженерчлэл (Urban Development Engineering):
• Авто замын барилгын инженер
• Давхар, зам гүүрийн инженер
• Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер
• Барилгын инженер (LIRA-CAПP, MONOMAX-CAПP зэрэг барилгын тооцооны програм, AUTOCAD барилгын зургийн програм, MICROSOFT OFFICE програмыг эзэмшсэн)
• Хот төлөвлөлтийн эдийн засагч
• Хотын нийтийн тээврийн инженер (BRT)
• Эко хороолол, орон сууцны инженер
• Үерийн далан сувгийн инженер
• Мэдээллийн технологийн инженер (System admin, Unix, Red Hut, сүлжээний mamage төхөөрөмж, сүлжээ хамгааллын төхөөрөмж дээр ажиллах чадвар-тай. Java, My SQL програмчлалын хэлний мэдлэгтэй, кодчлох загвар (Demo) бэлдэх)
Олон нийтийн бодлого боловсруулалт (Public Administration):
• Хотын менежментийн менежер
• Үл хөдлөх хөрөнгийн менежмент
• Инновацийн удирдлага
• Гэрээ, эрхийн мэргэжилтэн (FIDIC сургалтын гэрчилгээтэй)
• Төслийн удирдлага (Project Management Professional)
• Хотын социологич
• Хотын патентчин
• Event management (Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах)
Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт (Improvement of Urban Environment Policy):
• Сэргээгдэх эрчим хүчний инженер
• Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер
• Дендерлогич
• Ногоон байгууламжийн төлөвлөгч
• Цэвэрлэх байгууламжийн технологич - инженер
• Байгаль орчны эрсдлийн удирдлага
Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент (Fiscal Policy Management):
• Хотын санхүүч
• Хотын эдийн засагч
• Олон улсын мэргэшсэн аудитор гэх мэт нарийн мэргэжлийн ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан