Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Обама “эргэж ирэхгүйгээр” улс төрөөс явсан уу


Б.СЭВЖИДМАА


Найман жилийн нөр их ажлын дараа урт хугацааны амралтаа аваад байгаа Ерөнхийлөгч асан Б.Обамагийн паппарац зургууд хэвлэлүүдэд гарч эхэллээ. Тэрбумтан Ричард Брэнсоны Виржин арал дахь эзэмшилд амарч байгаа Обамагийн гэр бүлийг паппарацууд алдахгүй дагахдаа экс Ерөнхийлөгч нь улс төрийн ертөнцийг нэгэнт орхисон мэт амар тайван сууж байгааг америкчуудад харууллаа. Тэр дундаа саравчтай малгайгаа буруу харуулж өмсөөд, нүүр дүүрэн инээмсэглэсэн Ерөнхийлөгчийн зургийг хараад Б.Обама улс төрөөс нэг мөр явжээ гэж нийгмийн сүлжээнд шуугицгааж байна. Шинэ Ерөнхийлөгчийн бодлого улс оронд нь ид маргаан дэгдээгээд байгаа энэ үед Б.Обама чимээгүй байхыг эрхэмлэж буй ч дүрвэгсдийн хоригтой санал нийлэхгүй байгаагаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн.

Түүнийг ажлаа өгсний дараа юу хийх бол гэж олон нийт их сонирхож байгаа. Сүүлд гарсан мэдээллээр Б.Обама Ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдийнхээ дурдатгал номыг 20 сая ам.доллараар бичиж магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Түүний дурдатгалыг хэвлэх эрхийн төлөө хэвлэлийн компаниуд үнэ хаялцан өрсөлдөж байгаа учраас Б.Обамагийн ном энэ төрөл дундаа хамгийн өндөр мөнгөн дүнгээр яригдсан хэмээн рекорд тогтоохоор байна. Өмнө нь, Билл Клинтон 15 сая доллараар дурдатгал номоо бичиж байжээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан