Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гансүхийг суллагдах болзол хангасан гэжээ


Б.ШИРНЭН


Ерөнхий сайд асан Н.Алтан­хуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүү­лэхдээ бусадтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, төрийн албан тушаалтны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжигчаар ороцолцсон гэж прокруороос буруутгасан билээ. Мөн “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжилтийн ажилд оролцсон “MGL-SB” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарыг татвар төлөхөөс зайлсхийсэн гэж зүйлчилсэн ч 2016 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хуралдсан Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүн Б.Мөнгөнтуяаг цагаатгаж, Л.Гансүхийг улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хорих ялаар, Н.Даваахүүг  төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.3 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Харин Л.Гансүх өнөөдрийн байдлаар хоёр жил гаруйн хугацаанд биеэр эдлэх ялаа эдэлж байгаа юм. Түүний магадланд орох хугацаа 2016 оны арваннэгдүгээр сард болсон ч магдланд оруулахгүй байгаа тул Л.Гансүх Ерөнхийлөгчид захиадал бичиж, өмгөөлөгч Ц.Баасандорж нь өчигдөр мэдээлэл өглөө.

Тэрээр “Хорих ангиас нь энэ хүнийг суллагдах үндэслэлтэй, хуулийн шаардлага хангасан гэж гурван удаа тодорхойлсон. Хоёр удаагийн материалыг буцааж, гурав дахь тодорхойгү байна. Л.Гансүх Төв аймгийн Мөнгөнморьт суманд ял эдэлж байгаа. Төв аймгийн шүүхээр 2016 онд 185 хүн суллагдсан. Мөнгөн морьтын хорихоос 41 хүн суллагдсан. Гэтэл хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хорих ангиас нь долоон хүний нэрийг тодорхойлсон байгаа. Тэдний зургааг нь шүүх рүү магадланд оруулаад, зөвхөн Л.Гансүхийн материалыг буцаасан. Магадланд орж байгаа зургаан хүний хоёр нь хүн амины, нэг нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хүн. Тийм хүмүүс суллагдаж байхад Л.Гансүхийг суллахгүй, магадлангийн материалыг нь хоёр удаа буцаалаа” гэв.
Тэрээр өчигдөр дээрх асуудлаар Ерөнхий прокурор М.Энх-Амгалантай уулзахаар очсон ч байхгүй байсан тул Ял эдлүүлэх ажиллагаанд хя­налт тавих газрын дарга Э.Амар­баттай уулзлаа гэсэн юм. Э.Амар­бат түүнд “Ерөнхий про­ку­­ророос өгсөн үүрэг даал­гаврын хүрээнд асуудлыг няг­талж байгаа” гэсэн хариу өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан