Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бионсе бие давхар болжээ

Б.СЭВЖИДМАА

Дуучин Бионсе бие давхар болсон тухайгаа гэнэтхэн зарлаж, шуугиан тарилаа. Сүүлийн хэдэн сар олны нүдэнд бараг харагдаагүй, нам гүм байсан дуучин бүсгүй бүр хоёр ихэр хүүхэд тээж байгаагаа баяртайгаар зарлажээ.

Тэрээр хэзээ амаржих тухайгаа мэдэгдээгүй ч хэдий нь 4-5 сартай болсон нь зургаас илт байгаа юм. Бионсе зураг авахуулахдаа хүрэн, цэнхэр өнгийг хослуулсан нь ихрүүд нь хүү, охин хоёр болохыг илтгэж байгаа хэмээн фэнүүд нь таамаглажээ.
2008 онд гэрлэсэн рэппер Жэй Зи, дуучин Бионсе нарын том охин Блу Айви одоо таван настай. Анхны хүүхдээ төрүүлэхээс өмнө тээж байсан хүүхдээ алдаж байсан харамсалтай түүхээ дэлгэж байсан Бионсе дөрвөн хүүхэдтэй болохыг хүсдэг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан