"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Меланья Трамп Цагаан ордон руу нүүхгүй
Д.Трамп ажилдаа орсноос хойш Меланья Цагаан ордонд хоёр л удаа хонож, бусад үед нь Нью-Йорк дахь “Трамп цамхаг”-таа байжээ. Тэрээр хичээлийн жилийн дундуур хүүгийнхээ сургуулийг солихгүйн тулд төрийн тогтсон уламжлалыг эвдэж Нью-Йоркт үлдэхээр шийдсэн. Гэхдээ тэргүүн хатагтай Цагаан ордонд амьдрахаас татгалзсанаар зөвхөн уламжлалыг эвдээд зогсохгүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс илүү зарлага гарахаар байгаа нь шүүмжлэл дагуулж буй. Ерөнхийлөгчийн гэр бүл хоёр тусдаа байгаа үед Нью-Йоркт тусгай хамгаалалт гаргахаас эхлээд Трампынхны Вашингтон-Нью-Йоркийн хооронд нисэх зардал гээд өмнөх Ерөнхийлөгч нарын гэр бүлээс харьцангуй өндөр зарлага гарна. Харин тэр зардлыг Трампын гэр бүл хувиасаа гаргана гэж мэдэгдээгүй учраас улсын төсвөөс л энэ бүгдийг зохицуулах бололтой.
Б.СЭВЖИДМАА
АНУ-ын түүхэнд Цагаан ордонд амьдраагүй анхны тэргүүн хатагтай нь Меланья Трамп болж магадгүй гэж Америкийн хэвлэлүүд бичээд эхэллээ. Уг нь, тэрээр 10 настай хүүгийнхээ хичээлийг дуустал буюу ирэх хавар хүртэл Нью-Йоркт үлдэнэ гэж мэдэгдэж байсан. Гэвч хавар Цагаан ордонд нүүж ирнэ гэсэн хүлээлтийг Трампын гэр бүл тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Энэ байдлаар бол Меланья Трамп ирэх дөрвөн жилийг нөхрийнхөө хажууд өнгөрүүлэхгүй ч байж мэднэ гэсэн яриа гарчээ.
0 Сэтгэгдэл