Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадууд хагас тэрбум доллараар кино үзжээ


Б.СЭВЖИДМАА


Хятадын уламжлалт Цагаан сарын баяраар кино театрууд нь асар өндөр ашиг олжээ. Ид баярын үеэр буюу нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 2-ны хооронд долоо хоногийн хугацаанд Хятадын кино театрууд 3,3 тэрбум юань буюу 427 сая ам.долларын тасалбар борлуулжээ.Үүнээс баярын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 28-нд гэхэд 805 сая юанийн орлого олсон байна.

Гэр бүл, ах дүүсээрээ уулзаж, олон хоног амардаг баярын энэ өдрүүдэд шинэ кино үзэх нь цагийг зугаатай өнгөрүүлэх хамгийн зөв арга гэж тэд үзэж байгаа юм. Баярын үеэр Жэки Чаны тоглосон “Кунфу иог” болон эртний “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийн орчин үеийн хувилбар болох ‘Journey to the West: The Demons Strike Back’ кино хамгийн олон үзэгчтэй байжээ. 

Сүүлийн жилүүдэд Хятадад кино урлаг хүчтэй хөгжиж байгаа. Тус улсад өдгөө 40 мянган кино дэлгэц ажиллаж байгаа гэсэн тоо бий. Үүнээс Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг томоохон хотод кино театрууд маш хурдацтай нэмэгдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан