Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МоАХ-ны Удирдах Зөвлөл хуралдав

2017 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр МоАХ-ны Удирдах Зөвлөл хуралдаж, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Тус хурлаар МоАХ-ны ХЭГ-ын 2016 оны тайлантай танилцаж, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав.

Мөн 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр болсон АН-ын даргын сонгуулийн үр дүнгийн талаар санал солилцлоо. АН-ын гишүүдээ бүртгэлд бүрэн хамруулж, Монгол Улсад анх удаа намын даргаа гишүүдийн оролцоотойгоор сонгосон нь тус намын хувьд түүхэн шинэчлэл болохыг онцлоод цаашид намын шинэ удирдлагатай хамтран ажиллах талаар зөвлөлдөв.

МоАХ-ны зүгээс удахгүй болох АН-ын VII дугаар Их хурлыг угтаж, намын шинэчлэл, тэр дундаа дүрмийн шинэчлэлтэй холбоотой санал, байр сууриа 9 дүүрэг, 21 аймаг дахь салбар зөвлөлийн төлөөллүүд илэрхийлж, идэвхтэй оролцохоор шийдвэрлэв. Түүнчлэн цаашид намын шинэчилсэн зохион байгуулалтын хүрээнд намын бүх шатны байгууллагуудыг бэхжүүлэх, үйл ажиллагааг сайжруулахад анхаарал хандуулан, идэвхи санаачилгатай хамтран ажиллахыг Салбар зөвлөлүүдэд үүрэг болгохоор тогтлоо.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан