Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жой Байден багш болжээ


Б.СЭВЖИДМАА


Экс Ерөнхийлөгч Б.Обамагийн амралт ч дуусч амжаагүй байхад дэд Ерөнхийлөгч асан Жой Байден шинэхэн ажилдаа оржээ. Тэрээр Пенсильванийн их сургуульд олон улсын харилцаа хичээл заахаар болсон байна. Тэрээр энэ сургуульд багшлахдаа өнгөрсөн бүх карьерынхаа туршид баримталж ирсэн чиг шугамын дагуу дэлхийн хоёрдугаар дайны дараахь дэг журмыг хэвээр хадгалж, АНУ-ыг аюулгүй, хүчирхэг байлгахын тулд олон улсын тавцанд ямар бодлого баримтлах талаар оюутнуудад лекц унших болно гэж мэдэгдэлдээ дурджээ. Жой Байден их сургуульд багшлахын хажуугаар өөрийн байгуулсан дипломат ажиллагааны төвөөр дамжуулан гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, дипломат харилцааны чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ. Дашрамд сонирхуулахад, Пенсильванийн их сургуулийг АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 1968 онд төгссөн гэдэг. Түүний охин Иванка Трамп ч энэ сургуулийг төгссөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан