Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт”-ийн асуудлыг чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх үү

Б.БИЛГҮҮН

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хэлэлцэхээр товлож байсан ч хурал цуцлагдсан байна. Ээлжит бус хуралдаан зарлаж, тус үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудалд хийсэн Хуульзүйн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх юм. Гэсэн ч хурал тодорхгүй хугацаагаар хуралдахгүй байгаа. Засгийн газраас худалдан авах ажиллагааг хууль бус болсон гэж үзсэн тул шалгах шаардлагатай хэмээн ажлын хэсэг байгуулан ажиллаж, уг асуудлыг Хуульзүйн байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад буй. Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл худалдан авах явцад гарсан хэмээн дүгнэсэн. Харин дүгнэлтийг хэлэлцэх Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаас өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч, зарим зүйлийг нягталж, судлах шаардлагатай байна хэмээсэн билээ. Завсарлагын хуулийн хугацаа мягмар гарагт дууссан. Гэхдээ АН-ын бүлгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын асуудлыг ярьж байхад төрийн мэдэлд буй 51 хувьд эсрдэл бий болсон учир бүхэлд нь шалгах шаардлагатайгаа мэдэгдээд буй. Яагаад гэвэл төрийн өмчийн компаниуд тэр дундаа “Эрдэнэт” үйлдвэрт улстөрчид ил далд хэлбэрээр шахаа их хийдэг. Түүнийх нь уршгаар Монгол Улс хохирч мэдэхээр байдалтай байгаа. Английн Арбитрын шүүхийн шийдвэрээр манай улсын Засгийн газар 140 сая ам.доллар төлж мэдэхээр байдалд орсон. Энэ нь “Жаст” компанийн захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас төрийн өмчит компаниудын нэрийг барьж 140 сая ам.доллар зээлсэн аж. Харин батлан даалтыг нь тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Улаанбаатар төмөр замын дарга Т.Очирхүү, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нараар гаргуулсан хэмээн багагүй мэдээлэл хөвөрдөг. Хэрэг ийм дээрээ тулсан үед ОХУ-ын талаас Монголд худалдаж авсан 49 хувийг зөвхөн шалгаж, дүгнэлт гаргах нь эрсдэлтэй гэж буй.Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалд оролцсон “Монголын зэс” корпораци, тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүн Хуульзүйн байнгын хорооны шалгалтаар нэг талыг барьсан дүгнэлт гаргалаа хэмээн шүүмжилсэн удаатай. Эдрээтэй, асуудалд ихтэй учир “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шалгалтын дүнг энэ намрын чуулганы хугацаанд хэлэлцэж шийдэж чадахгүй хэмээн үзэх нь бий. Юутай ч, энэ долоо хоногт завсарлах УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байгаа юм.      

0 Сэтгэгдэл
Угуй дээ Эрхэм журмын нохдууд минь. Унэнийг хэлэхэд манай АН-ын нохдууд зохион байгуулалттайгаар “Хулгай хийсэн” л байна шуу дээ. Тэгээд энэ хулгайчуудыг АН-ын бид нар хамгаалах естой юу. Угуй хэрэв энэ хулгайчуудыг худал хамгаалсаар АН-ыг байхгуй болохыг гишууд, дэмжигчид бид хусэхгуй байгаа юм. Хулгай хийж гэмт хэрэг хийсэн нохдууд хуулийн хариуцлага хулээх нь жам есны асуудал шуудээ.
Хамгийн их уншсан