Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжтэй боллоо


Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Эмгэг судлалын үндэсний төв зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжтэй болж ашиглаж эхэллээ. Үүнтэй уялдуулан зайн оношилгооны тоног төхөөрөмжийн ашиглалтын талаарх практик сургалт болж, Эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлаач эмч, эсийн эмгэг судлаач эмч, мэргэжилтнүүдийг хамрууллаа. Тоног төхөөрөмж нийлүүлэгч “Пролианс” ХХК болон “Sakura fine technology Japan” компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд уг сургалтыг явуулсан байна. Ингэхдээ “Sakura fine technology Japan” компанийн лабораторитой онлайнаар холбогдож, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалган баталгаажуулсан аж. Эмгэг судлалын үндэсний төв зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсанаар гадаадын ижил төстэй байгууллагуудын профессоруудаас зөвлөгөө авах, эд эс шинжилгээний оношийг баталгаажуулах байдлаар цаг хугацаа алдалгүй, үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан