Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуучин Д.Болд өвөөгийнхөө дүрийг бүтээлээ


“Hero entertainment”-ийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарт Өвөрмонголын алдарт хуурч Чи Булаг оролцжээ. Хуурч Чи Булаг Өвөр Монголын Шилийн гол хотод алдарт морин хуурч Г.Жамъян агсны гэрэлт хөшөөг санаачлан босгосон уран бүтээлч юм. Тийм ч учраас түүний оролцсон шинэ дугаарт хуурч Г.Жамъян агсны дурьдатгал хүндтэй байр суурь эзэлнэ.
Алдарт хуурч Г.Жамъяан Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын өвөө гэдгийг уншигчид андахгүй. Өндөр аавынхаа урлагийн авьяасыг өвлөсөн дуучин Д.Болд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт өвөөгийнхөө дүрийг бүтээсэн нь тун адил болжээ.
Өвөрмонголын алдарт хуурч Чи Булагийн оролцсон нэвтрүүлэг энэ сарын 10-наас хуваарийн дагуу гэрээт телевизүүдээр цацагдах ажээ.

0 Сэтгэгдэл
хоолойгүй дуучин
Хамгийн их уншсан