Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Баярцэцэг эх орондоо ирсэн ч удахгүй буцах нь

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11 оролцогчийн нэг болсон А.Баярцэцэг эх орондоо энэ сарын 3-нд иржээ. Тэрээр эх орондоо ирээд удаагүй ч нэг их сааталгүй буцах нь. Энэ сарын 26-ны өдөр Филиппинийг зорих тэрээр Олон улсын залуучуудын уулзалтад илтгэл тавих юм байна.

Түүнийг “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож байх үеэр Диснейгээс “Мулан” уран сайхны киноны дүрийн шалгаруулалтад оролцох санал тавьж байсан. Энэ дагуу тэрээр ярилцлагад орсон байна. Гол дүрийн жүжигчний шалгаруулалт олон шат дамждаг тул цаг хугацаа их орохыг ч тэрээр хэлсэн. Тун удахгүй А.Баярцэцэгийн тоглосон “Явуулын хүн” уран сайхны кино нээлтээ хийх аж. “Mongolian Social Channel” студийн бүтээл тус киноны Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрд тогложээ.

Гавьяат жүжигчин С.Дамдин, Ё.Цог, Л.Дэмидбаатар нарын уран бүтээлчдийн оролцсон тус уран бүтээлийн Ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажиллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан