Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“БИДНИЙ ОРОЛЦОО-УЛСЫН ХӨГЖИЛ”

Эссе бичлэгийн уралдааны удирдамж

Нэг. Үндсэн мэдээлэл

Төрөөс иргэдийн төлөөллийг аливаа бодлогын асуудлыг тодорхойлох, сонголт хийх, бодлогын хэрэгжилтийг хянах, үнэлэхэд оролцуулахыг товчхондоо иргэдийн оролцоо гэж нэрлэдэг. Ардчилсан улсад төрийн байгууллагын бодлого, шийдвэрийг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, улмаар үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт тавьж, хариуцлага тооцоход иргэд оролцсоноор, төрийн байгууллагын бодлого, шийдвэр үр дүнтэй хэрэгжих боломжтой болно.

Төрийн байгууллага шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах арга замыг дараах байдлаар ангилж болно. Үүнд:

    Иргэдийн хэрэгцээнд нийцсэн, ач холбогдолтой мэдээллийг олон нийтэд болон тухайлсан бүлэгт ил тод, хүртээмжтэй мэдээлэх, таниулах;
    Төрийн байгууллага иргэдтэй зөвлөлдөх буюу иргэдийн төлөөлөлд байр сууриа илэрхийлэх боломж олгох, тэдгээрийн саналыг асуух; сонсгол, ярилцлага хийх; улмаар иргэдийн саналыг шийдвэр гаргахдаа харгалзах;
    Иргэн, төрийн идэвхтэй хамтын ажиллагааны хэлбэр буюу иргэдийг тодорхой ажлын хэсэгт хамруулж шууд оролцоог хангах; иргэдийн бүлэг, зөвлөл зэрэг хуульд заасан механизмыг үр дүнтэй хэрэгжүүлэх; иргэдийн санаачилгыг урамшуулах, үйл ажиллагааг дэмжих байдлаар түншлэлийг хэрэгжүүлэх;
    Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах; түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэдийн төлөөллөөр дамжуулан шууд ба шууд бус хяналт тавих .

Хоёр. Зорилго

Энэхүү эссе бичлэгийн уралдааны зорилго нь төрийн болон нийгмийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт оролцох хууль тогтоомжийн эрх, үүрэг, хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл түгээх, иргэдийн оролцоог сурталчилах, идэвхжүүлэхэд оршино.

Эссенд өнөөгийн иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг хөндсөн, шийдвэрлэх арга зам, гарцыг хайсан агуулгатай байна.  Иргэдийн сонирхлыг татахуйц, ойлгомжтой хэлбэрээр тэдний нийгмийн хөгжилд оролцох сэдлийг төрүүлэх, иргэдийн оролцоог уриалсан “Би, бид оролцож байж шийднэ” гэсэн агуулгыг харуулсан байна.

Гурав. Зохион байгуулагч

Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төсөл.

Дөрөв. Хамрах хүрээ

Нийт  доорх гурван түвшинд уралдааныг зохион байгуулна:

1. Өсвөр насныхан /13-18/

2. Залуучууд /18-25/

3. Бусад иргэд

Жич: Уралдаанд багаар оролцох боломжгүй гэдгийг анхаарна уу.

Тав. Хугацаа

2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 16.30 дуустал цаг хүртэлх хугацаанд  уралдаанд ирүүлэх материалыг  доорх хаягаар, хэвлэмэл байдлаар хүлээн авна. Уралдаанд оролцогчдын ирүүлсэн  эссег 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 10.00 цагаас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэлх 14 хоногийн хугацаанд “Иргэдийн оролцоо” төслийн цахим хуудас болох www.oroltsoo.mn болон төслийн Facebook /Иргэдийн оролцоо төсөл/ хуудсанд байршуулна.

 

Шуудангийн хаяг:

“Иргэдийн оролцоо” төслийн нэгж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Төрийн ордон, 465 тоот өрөө

Улаанбаатар 14201, Монгол Улс

Утас: +976-51-266876

Цахим шуудан: khulan@president.mn

Төслийн цахим хуудас: www.oroltsoo.mn

Зургаа. Уралдааны шалгаруулалтад ирүүлэх эссенд тавигдах шаардлага

Сэдвийн хүрээ

Доорх сэдвүүүдээс аль нэгийг сонгож, тухайн сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг жишээ болгон эссег бичнэ.

    Хүрээлэн буй орчны асуудал /байгаль хамгаалал, орчны бохирдол, хог хаягдал, худаг зэрэг/
    Төлөөллийн байгууллагаараа /Иргэдийн нийтийн хурал, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улсын Их Хурал, төрийн байгууллагууд/ дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох
    Төсөв, татвар, хураамжийн зарцуулалтад /хотын татвар, замын хураамж, телевизийн зэрэг/ хяналт тавих, саналаа хэлэх
    Боловсролын асуудал, эрүүл мэндийн үйлчилгээ
    Бусад

Эссенд тавигдах агуулгын шаардлага:

    Иргэдийн оролцоог бэхжүүлэх, сурталчилах зорилгоор заагдсан сэдвийн хүрээнд нийгэмд тулгамдаж буй тодорхой асуудлыг хөндөж /хэт ерөнхий сэдвийг хөндөхгүй байх/, түүнийг иргэдийн оролцооны тусламжтай шийдвэрлэх боломжийг харуулж, тодорхой шийдэл дэвшүүлсэн байх;
    Асуудлыг зөв тодорхойлсон, логик уялдаатай байх
    Оролцогч нь тухайн сэдвийнхээ хүрээнд холбогдох судалгаа, бусад шаардлагатай материалтай танилцсан байх;
    Үндэслэлтэй, бодит тоо баримт болон жишээнд тулгуурласан байх;
    Хөндсөн сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийж, дүгнэлт гаргасан байх;

Эссенд тавигдах хэлбэрийн шаардлага:

    Цаасны хэмжээ: А4
    Хуудасны тоо: 5-8
    Yсгийн фонт: Аrial
    Үсгийн хэмжээ: 12
    Мөр хоорондын зай: 1.5

 

 

Бусад шаардлага:

    Монгол хэлний дүрмийн болон хэл найруулга, логикийн алдаагүй байх
    Ёсзүйн нийтлэг хэм хэмжээг баримталсан байх /зүй бус үг хэллэг хэрэглэхгүй, соён гэгээрүүлсэн, эерэг хандлагыг илэрхийлсэн байх/
    Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх
    Эссений нүүрэнд овог, нэр, эрхэлдэг ажил, холбоо барих утас, цахим шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх
    Эссег хугацаа хожимдуулалгүй явуулах                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Долоо. Уралдааныг шалгаруулах комисс

Уралдаанд ирүүлсэн материалыг зохион байгуулагч тал, бие даасан шинжээчдийн төлөөллийг оролцуулсан 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс, энэ удирдамжаар тогтоосон шалгуураар үнэлж,  2017 оны 3 дугаар сарын 23-ны дотор тодруулж, шалгарсан ялагчдыг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төслийн цахим хуудсаар мэдээлнэ. Мөн уралдаанд түрүүлсэн бүтээлүүдийг өдөр тутмын сонин, цахим хуудсуудад нийтэлж, олон нийтийн сүлжээгээр түгээх болно.

Найм. Уралдааныг дүгнэх шалгуур

Уралдаанд ирүүлсэн эссенүүдийг доорх шалгуураар үнэлж түвшин бүрт байр /1-3-р байр/ эзлүүлнэ:

    Мэдээлэл түгээх агуулга /хууль тогтоомжийн эрх, үүрэг, хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл түгээх, тодорхой эх сурвалж, тоо баримтанд суурилсан байх/
    Бичлэгийн зохиол, утга санаа, зохиомж /хүргэх гол мессеж, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг хөндсөн, шийдвэрлэх арга зам, гарцыг хайсан агуулгыг ойлгомжтой харуулж чадсан эсэх/
    Бүтээлч байдал /агуулгыг сонирхолтой, бүтээлч байдлаар илэрхийлэх/
    Дээр тавигдсан агуулга болон хэлбэрт тавигдах шаардлагад нийцсэн байх
    Өгөгдсөн сэдвийн хүрээнд, бодит баримт дээр үндэслэсэн
    Энгийн ойлгомжтой, үйл явдлын шалтгаан, учир холбогдлыг тайлбарласан
    Дэвшүүлсэн асуудлаа сул болон давуу аль аль талаас харуулсан
    Өөрийн байр сууриа илэрхийлж, үндэслэлээ гаргаж ирэн, шийдэл санал болгосон байдал
    Like&Share /Уралдаанд оролцогчдын ирүүлсэн эссег 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 10.00 цагаас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэлх 14 хоногийн хугацаанд “Иргэдийн оролцоо” төслийн цахим хуудас болох www.oroltsoo.mn болон төслийн Facebook /Иргэдийн оролцоо төсөл/ хуудсанд байршуулна.Энэ хугацаанд цахим хуудсанд хандсан like болон share –ийн тоог үнэлгээнд тооцно./

Ес. Шагнал  

Нийт шагналын сан 6 900 000 төгрөг.

Түвшин тус бүрт:

1-р байр: 1 000 000 төгрөг

2-р байр: 800 000 төгрөг

3-р байр: 500 000 төгрөг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан