Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Швейцарь “исламжих” уу



Б.СЭВЖИДМАА


Швейцарьчууд өчигдөр бүх нийтийн санал асуулгад оролцож, иргэншлийн хуулиа өөрчлөх эсэхээр саналаа өглөө. Тус улс хэзээнээсээ гадаадын цагаачдад иргэншил олгох тал дээр хатуу хууль журам мөрдөж ирсэн. Швейцарийн газар нутагт төрснөөр иргэн нь болчихдоггүй.  Хууль ёсоор иргэншил авах хүсэлтээ гаргахын өмнө 12 жил хүлээх ёстой болдог. Харин хүсэлт гаргасны дараа чамгүй өртөгтэй олон удаагийн шалгалт авч, ярилцлага хийж байж, иргэншил олгох эсэхийг шийддэг юм. Тийм ч учраас өвөө эмээгийнхээ үеэс Швейцарьт амьдарсан, өөрөө нутаг дэвсгэрт нь мэндэлсэн гурав дахь үеийн цагаач хүүхдүүд ч иргэншил аваагүй байх нь бий. Тэдгээр хүмүүст зориулж иргэншил авах үйл явцыг илүү хялбар болгох санаачилга гаргасныг өчигдрийн бүх нийтийн санал хураалтаар шийдэх юм.

Гэвч Швейцарьт өмнө нь энэ талаар гурван ч удаа бүх нийтийн санал асуулга явуулахад бүгдэд нь дэмжлэг авч чадалгүй унасан. Энэ удаа ч унах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэгчид Швейцарийн хүн амын 25 хувийг эзэлж буй гадаадын харьяатуудад иргэншил олгох процессыг хялбар болгох үүднээс ийм санал оруулж ирлээ гэж шүүмжилж байна. Ялангуяа уламжлалаа сайтар хадгалж үлдсэн жижиг хотуудад энэ хуулийг Швейцарь улсыг “исламжуулах” буюу муслим шашинт иргэдийг нам доор босго тавьж улсынхаа иргэн болгох сөрөг үр дагавартай гэж үзэн эрс эсэргүүцэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан