Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“La La Land” таван номинацад яллаа


Б.СЭВЖИДМАА


Өчигдөр урлагийн ертөнцөд хоёр томоохон шагнал гардуулах ёслол болж өнгөрсний нэг нь Британийн кино, телевизийн урлагийн академи буюу БАФТА-гийн ёслол байлаа. “Алтан бөмбөрцөг”, Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагнал гардуулах ёслолыг байлдан дагуулаад буй “La La Land” кино таамаг ёсоор БАФТА-гийн хамгийн олон номинацад яллаа.
Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг киноны нэг хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөөд байгаа тус бүтээл 11 номинацад нэр дэвшсэнээс тавд нь ялсан юм. Тэр дундаа шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй гол дүр гээд хамгийн чухал төрлүүдийг өөрийн болголоо. Киноны эрэгтэй гол дүрийн жүжигчин Райн Гослинг ёслолд оролцож чадаагүй ч, эмэгтэй гол дүрийг бүтээсэн Эмма Стоун өөрийн биеэр шагналаа гардсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан