Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Чойжамц: Монголчууд зочноо хүслийн таван мэдрэхүйд нь өргөл өргөж хүндэтгэн дайлдаг ёсон бий

Н.БАТ

ХVII жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн Шинийн нэгэн болоход долоо хоног үлджээ. Энэ долоо хоногт монголчууд Сар шинийнхээ бэлтгэлийг базааж, гэр орноо цэвэрлэж, шинэ дээл хувцсаа дуусган ирэх жилээ угтахад бэлэн болно.
Сар шинийн баярыг тохиолдуулан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц монголчууддаа хандан мэндчилгээ дэвшүүлж, ирэх жилийг угтах бэлэгдлийн талаар айлдвар өргөлөө.

Битүүний өдөр гурван зүйлийг ихэд хичээх ёстой

Гал тахиа жил эхэлж байна. Нийт монголчуудад сайхан зүйл авчирсан жил болно гэж бэлгэшээж байгаа. Цагаан сар бол Монголын ард түмний баяр. Цагаан сар, Үндэсний наадам хоёр бол монголчуудыг хэн бэ гэдгийг дэлхий дахинаа мэдэхэд хамгийн чухал баяр байгаа юм. Энэ хоёр баярыг үзэх гэж гадаадын олон орноос зочид ирж биднийг хэн бэ гэдгийг танин мэддэг.

1990 оноос хойш бид жинхэнэ эрх чөлөөгөө олж, сайн сайхан амьдралаар амьдарч, хөгжил дэвшлээ урагшлуулж, бие хэл сэтгэл гурвын эрх чөлөө төгөлдөр болж, үндэсний баяраа тэмдэглэж, ард түмэн маань сэргэж байна.
Монголчууд хуучин жилийнхээ хамгийн сүүлийн өдөр шинэ жилийнхээ хамгийн эхний өдрийг баяр баясгалантайгаар тэмдэглэдэг.  Азийн ард түмэн тэр дундаа монголчууд аливаа нэг зүйлийг төгс төгөлдөр бүтээе гэх эртний бэлгэдэлт сургаалиа дагаж явдаг билээ.
Тийм учраас өнгөрсөн оны 365 хоногийг  сайн сайхнаар төгсгөдөг юм. Битүүний өдөр гэр орноо цэвэрлэж, дээл хувцсаа оёж дуусгадаг. Өөрөөр хэлбэл, хуучин жилийнхээ хир буртгийг шинэ ондоо үлдээхгүйн бэлгэдэл юм. Энэ өдөр гурван зүйлийг их хичээдэг.

Нэгдүгээрт, биеийн бэлгэдэл буюу шинэ дээл хувцас, цэвэр цэмцгэр байдал, хоёрдугаарт, хэлний бэлгэдэл буюу сайн сайхан бүхнийг ярьж хэлдэг. Гуравдугаарт, сэтгэлийн бэлгэдэл. Ийн бие, хэл, сэтгэл гурвын ариун байдлаар хуучин оноо үддэг юм. Сэтгэлийн ариуныг бэлгэдэн бид хөөргөө зөрүүлдэг. Эрдэнэсийн чулуугаар хийсэн хөөргөө барьж, амсрыг суллаж өгөхдөө “би энгийн сайхан амьдарч байна. Жаргал зовлонгүй байна” гэдгээ илэрхийлдэг.

Хөөргөний толгойгоо жаахан чангалаад өгвөл тэр айлд ямар нэгэн зовлон гуниг тохиолдсоныг илэрхийлдэг. Сайхан сэтгэл эвцлийн бэлгэдэл болгож хөөргөлдөг юм шүү. Өндөр Гэгээний үеэс эвцэж өгөхгүй, дайнч байлдаанч улсыг хөөргөлж бай, тамхилж бай гэснээр монголчууд хоорондоо улам эвссэн гэдэг юм.
Тиймээс битүүний өдөр хорвоо юм хойно хэн нэгэндээ гомдсон, маргалдсан зүйлээ шинэ ондоо авч орохгүй гэж шинэ онд сэтгэлийн ямар нэг хиргүй орлоо шүү гэж эвсэл найрамдлыг бэлгэдэж хөөргөлж сайхан яриа дэлгэдэг.

Зочныхоо хэл ярианаас ирэх жилийнхээ өнгийг шинждэг

Монголчууд хийгээд Дорно дахины ард түмэн зочныхоо таван мэдрэхүйд өргөл өргөн хүндэтгэн дайлдаг сайхан уламжлал бий. Тэр нь юу вэ гэхээр гэр орноо цэвэрлэж, өөрсдийгөө сайхан хувцаслаж байгаа нь зочныхоо нүдэнд өргөх өргөл юм. Тавгийн идээ, шүүс нь сайхан айлд орох нь зочны сэтгэл уужирч тайвшрахын эхлэл. Хоёрдугаарт, чихэнд нь сонсголонтой сайхан үг өргөж, амар мэндээ мэдэж, халуун дулаан үг хэлэх нь хүний сэтгэлийг бүлээсгэж, эв нэгдлийн илэрхийлэл болдог юм шүү. Ингээд аманд нь сайхан амт өргөдөг. Амьтны амь ороогүй цагаан идээгээ эхлээд өгдөг ёстой.  Дээрээс нь үнэр. Бурхан шүтээндээ зул хүжээ өргөж, сайхан үнэрээр угтах нь зочны хамрыг баясгадаг. Тэгээд хөөрөг зөрүүлж, хадаг өргөх нь хүртэхүйд нь өргөж байгаа өргөл. Зочныхоо биенд нь сайхан мэдрэмж өгч, хүслийн та­ван мэдрэхүйд нь өргөл өргөн хүндэтгэн дайлдаг монголын уламж­­лалт  ёсон бий. Харин  зочин гийч­нээр ирж байгаа хүн маань бие хэл сэтгэлээ тэгшитгэн айлд орж ирдэг.

Ингэж чадвал тэр айлд өлзий хутаг оршиж байгаа юм. Монголчууд орж гарч байгаа хүнийхээ хэл яриаг ажиглаад ирэх жилийнхээ өнгийг бэлгэдэж байдаг учраас хүний сэтгэлд муу муухай зүйл хийхгүйн тулд зочин гийчин болсон хүмүүс маань ч өөрийгөө их бэлтгэдэг юм.
Сар шинээр ахмад буурлаа хүндлэн золгох нь ирээдүй хойчийн барцадаас хамгаалдаг

Хуучин жилийн хамгийн сүүлийн өдөр сүм хийд дацангууд Лхам бурхныг тахин залан ирүүлж, ирэх жилийнхээ сайн сайхныг даатгадаг .  Тотгон дээрээ гурван мөс ч тавих нь бий. Лхам бурхан сүсэгтэн айл бүрт зочилдог учраас айл бүр ирэх жилийн сайн сайхныг бурхандаа даатгадаг сайхан уламжлал бий.
Цагаан сарын шинийн 1-нд эрт босч, ахмадаасаа эхэлж, золгодог. Үе тэнгийнхэндээ хөөрөг зөрүүлж, үр хүүхэддээ бэлэг сэлт өгч хайр энэрэлээ зориулдаг. Орчин цагт Цагаан сарын ач холбогдол улам өсч байгаа юм. Ах дүүсийн танилцуулах өргөн уулзалт болж байна. Энэ бол ирээдүй хойчийн барцадаас хамгаалж байгаа хэрэг. Азийн томоохон орнууд иргэддээ ахан дүүсдээ учран золгох бололцоо олгож, олон хоногийн амралт өгдөг. Мөн ах дүүгээ таньж мэдэж, ахаасаа хүндэтгэх ёсыг үр хойчдоо өвлүүлж буй. Баяр ёслол шинийн гурван хүртэл үргэлжилдэг. Өнөө цагт настангууд нь арай олон өдөр хийж байгаа.
Шашин номын үйл бол шинийн 1- 15-ныг хүртэл буюу Бурхан багшийн их дүйцэн өдөр хүртэл орон хийд бүр хурлаа хурж, ард иргэдийнхээ заслыг хийдэг. Цагаан сарын битүүнээс өмнө мөн таван өдөр хурал номоо хурж, их сахиусаа тахиж, ирэх жилээ даатгадаг. Монголын ард түмний бэлгэдэлтэй сайхан баярын өдрүүд болж байна. Ард түмэн сүсэгтэн олон та бүхэн маань урт настай, удаан жаргалтай, өвчин зовлон, барцадгүй мэнд сууж, үр хүүхэд, эд таваар элбэг, оршин байгаа дэлхийгээ цэвэр ариун байлгахын ерөөл өргөе.

Хүн өөрийнхөө амьдралд хүрэлцээ­тэй хэмжээний эд тавааргүй бол бус­ды­­гаа татаад унагачихдаг. Тэгэхээр өөрийнхөө зөв амьдралаар хүрэлцээтэй хэмжээний хөрөнгө мөнгөтэй байх нь гарцаагүй. Барцат гэдэг маань бидний амьдралын зохисгүй шалтгаанууд. Хэрүүл тэмцэлгүй, осол авааргүй байхыг хэлээд байгаа юм шүү.
Хүнд муу үг хэлбэл өөдөөс муу үг нь ирдэг. Тиймээс сайхан үг хэлж, сайхан харахад гэр бүл аз жаргалаар дүүрдэг. Хамгийн түрүүнд өөрийнхөө байдлыг засах ёстой.
Сав шимийн ертөнц маань дэлгэрч байх ёстой. Учир нь байгаль дэлхий маань цэвэр байвал урт насалж удаан жаргалтай амьдардаг.
Монголчууд та бүхэндээ сайн сайхныг айлтгаж байна.

0 Сэтгэгдэл
Энэ шар хувалзнуудын ард иргэдийн 5 мэдрэхүйгээр дамжуулж өргөл барьц авч байна. Шагжамуна буюу бурхан өргөл барьц битгий аваарай гэсэн бус уу??? Хирээсээ хэтрээд тариф хүртэл тогтоочихсон мөнгө тоолооод л сууж байна ш дээ. Зовлон болоход лам таргалдаг гэж яасан үнэн бэ??? Бурхан-Миний номыг цөөн ухаантнууд авч явна гэсэн бус ?? Хичнээн мунхаг шөар хувалзнуудыг бид тэжээж байна вэ??? Ххулгай, луйвар хийсэн нөхдүүдийн нүглийг л зайлуулах гэж ном уншдаг гэсэн. Лам та нарт туслахгүй.
Хамгийн их уншсан