Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотыг зөв гольдролоор нь хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байна


“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт Шангри Ла зочид буудлын их тамхимд эхэллээ. Уг арга хэмжээг нээж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй үг хэлэв.


Эрхэм хүндэт зочид оо,

“Улаанбаатар хөрөнгө оруулалт” чуулга уулзалтад оролцохоор ирсэн Эрхэмсэг ноёд, хатагтай Та бүхэнд энэ өглөөний мэнд дэвшүүлье.

Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран зохион байгуулж буй өнөөдрийн чуулга уулзалтаар нийслэл хотын хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэхээр Та бид цуглараад байна.

Нийслэлийн шинэ удирдлага хотыг зөв гольдролоор нь хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байна.

Энэхүү бодлогоо ажил хэрэг болгохын үүднээс энэ оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, тусгай ажлын хэсэг томилон ажиллуулж, хотын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх  чиглэлээр 2 шинэ хууль, тэдгээрийг дагалдан 12 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудын төслийг боловсруулаад байна.

Бид эдгээр хуулиудыг боловсруулахдаа  хотын хөгжил нь Монгол Улсын хөгжлийн нэг гарц гэж үзэн, хотуудыг улсын хэмжээнд жигд хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хотын биеэ даасан байдлыг бэхжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг  баримтлан хотын менежментийг өөрчлөх, санхүүгийн шинэ орчин бий болгох, нийслэл хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд эдийн засгийн хөшүүргүүд  ашиглах зэрэг олон санал, санаачилгыг хуулиудын төсөлд тусган, тэдгээрийг удахгүй хууль санаачлах эрх бүхий этгээдэд танилцуулахаар бэлтгэж байна.

Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон концесс, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 319,3 тэрбум, гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээр 359,8 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр улс, нийслэлийн 2017 оны төсөвт тусгагдсан. Төсөвт тусгагдсан бүх ажил, арга хэмжээний гүйцэтгэлийг цаг хугацаанд нь бүрэн хангахын зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх нь нэн чухал зорилтын нэг мөн. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хүч, анхаарлыг хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлд хандуулахад манай чуулга уулзалт ихээхэн ач холбогдолтой болно гэж бид найдаж байна.

Хотын удирдлага хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд дотоод нөөц, боломжоо дайчлахад бас анхаарч ажиллаж байна.

Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан