Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сангийн яамны төсвийн газрын даргын суудал эзэнгүй хэвээр….

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал ажлаа өгснөөс хойш нэг сарын хугацаа үлдлээ. Харин түүний орыг залгамжлагчийн суудлыг одоо хүртэл томилоогүй байна. Сангийн яамны Төсвийн газрын дарга гэдэг бол албан тушаалаараа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон Улсын татварын маргаан таслах зөвлөлийн дарга зэрэг албыг давхар хашдаг. Тэгэхээр Сангийн яамны Төсвийн газрын дарга ажлаа өгсөн бол Хөгжлийн банк ТУЗ-ийн даргагүй болжээ гэсэн үг.  Тэгвэл энэ чухал албанд Сангийн яамныхан тийм ч хариуцлагатай хандахгүй байгаа бололтой. Төсвийн бодлогын газрын даргыг хэзээ томилох эсэхийг тус яамны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулахад удахгүй байх аа гэсэн хариулт өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан