Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаан сарын дараа Ээлжит бус чуулган хуралдана


Олон Улсын валютын сангийн Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон хөтөлбөртэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулган Сар шинийн баярын дараа хуралдахаар болжээ. УИХ-ын намрын ээлжит чуулган энэ сарын эхээр завсарлаж, ирэх дөрөвдүгээр сард хаврын чуулган эхлэхээр байсан. Гэхдээ намрын чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарлаж магадгүйг хэлж байсан билээ. Тэгвэл ОУВС-гийн манай улсад хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбогдуулан 2017 оны улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Төсөвт тусгасан хэд хэдэн халамжийн бод­лого, хөтөлбөрт өөрч­лөлт оруулах нөхцөл бай­дал бий болсон. Цагаан сарын өмнө УИХ-ын гишүүд болон сайд нар аварга малчин, улсын тэргүүний тариаланчдын шагналыг гардуулж, зарим нь тойрогтоо ажиллаж буй. Иймээс ирэх долоо хоногийн сүүлчээр ээлжит бус чуулган зарлаж ма­гадгүй нь. Гуравдугаар сарын 2,3-ны өдөр ажлын өдөр байгаа тул энэ үед хуралдах боломжтой. Ха­рин Засгийн газар ирэх лхагва гарагт ээлжит хурал­даанаа хийж 2017 оны төсвийн тодотголын төс­­­лөө танилцуулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан