Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШУУРХАЙ МЭДЭЭ: Б.Гарамгайбаатар “Фортуна” Н.Батбаяр нарыг 17:00 цагийн үед АТГ-аас баривчиллаа


Өнөөдөр Б.Гарамгайбаатар, "Фортуна" Н.Батбаяр нарыг АТГ-аас шалгаж эхлэсэн талаарх мэдээлэл цахим ертөнцөд голлох сенсаац болсон. Баттай эх сурвалжийн мэдээлснээр тэдний дөнгөж сая 17:00 цагийн орчимд АТГ-ынхан баривчилсан байна. Мөн  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэрт нэгжлэг хийсэн талаарх мэдээлэл ч гарсан. Харин Н.Алтанхуяг өнөөдөр үдээс хойш Хөвсгөл аймаг руу явсан ажээ. Тэр энэхүү баривчилгааг мэдэж байсан байж магадгүй юм. АТГ-аас баривчилсан Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкны хамгийн томоохон зээлдэгчийн нэг юм. "Фортуна" Н.Батбаярыг 2016 оны эхэн үеэс л АТГ шалгасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаж чадаагүй юм.

Эх сурвалж: http://tonshuul.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан