Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мо Ян: Хүүхэд насны минь гунигт өдрүүд намайг зохиолч болгосон


Б.СЭВЖИДМАА


Хүний хүүхэд нас гэдэг ирээдүйг зурдаг цагаан цаас гэлтэй. Хүүхэд насандаа үзэж харсан, өнгөрүүлж туулсан бүхэн ирээдүйн амьдралынх нь өнгө будгийг тааруулж байдгийг Нобелийн шагналт зохиолч Мо Яны яриа гэрчилнэ. Орчин үеийн зохиолд ардын аман яриа, түүх домгийн өнгө аясыг гайхалтай сүлэлдүүлж чадсанаараа 2012 онд Нобелийн шагнал хүртсэн энэ эрхмийн нэрийг дархалсан зохиол бүтээл чухамдаа бага насных нь дурсамж дурдатгал, хүүхдийн нүдээр ертөнцийг таних гэж гайхшран сонирхож явахдаа шинэ сэргэг оюун ухаандаа ойлгож авсан мэдлэг, мэдрэмж байжээ гэдгийг та дараах ярилцлагаас ойлгох болно.
20 гаруй оронд ном зохиол нь орчуулагдан гарсан, Хятадын өнөө цагийн хамгийн алдартай зохиолчын нэг Мо Яныг бид нэрт найруулагч Жан Имоугийн хожим нь кино болгосон “Red Sorghum” буюу “Улаан сорго” зохиолоор нь сайн мэдэх билээ.


-Та Шаньдуны хөдөө тосгоны хүн шүү дээ. Таны эцэг эх бичиг үсэггүй байсан гэдэг. Харин та хэзээнээс бичиг үсэгт тайлагдаж, зохиол бүтээл туурвиж эхэлсэн бэ?
-Тийм ээ, би Шаньдуны хүн. Гэхдээ аав маань бичиг үсэгтэй хүн байсан юм. Тосгоныхоо бас ч үгүй сэхээтэн  хүн байсан учраас биднийг эрдэм ном сур гэж байнга урамшуулан дэмждэг байв. Том ах маань 60-аад онд Шанхайн Зүүн Хятадын их сургуульд сурахаар явсан нь манай тосгонд үзэгдээгүй шахам явдал байлаа. Ахыг сургуульд явсны дараа гэрт үлдсэн номууд нь миний мэдэлд ирсэн дээ. Багаасаа л хэл, түүхийн, уран зохиолын гээд олон янзын номын уншиж өссөний хүчинд уран зохиолд дурласан гэж хэлж болно.

-Тэгвэл зохиолч болохоор өөрөө шийдсэн хэрэг үү?
-Ном зохиолын амтанд орсон уншигчид л яваандаа зохиолч болдог гэж би боддог. Уншиж байхдаа бичих хүсэлдээ автаж, яаж бичих вэ гэж сонирхон судалсаар зохиолч болох замдаа ордог. Над шиг тосгоны жаалд зохиолч гэдэг жинхэнэ од байлаа. Зохиол бичдэг хүн бол үнэхээр онцгой нэгэн гэж боддог. Тэр үед манай тосгонд Жинан, Шаньдуны нийслэлд сураад ирсэн сэхээтнүүд цөөнгүй байлаа. Тэд надад утга зохиол, зохиолчдын тухай ярьдаг байсан учраас багаасаа бичих хүсэлтэй болсон юм. Дунд сургуульдаа хэл бичгийн хичээлдээ ч сайн, багш нараараа магтуулдаг хүүхэд байлаа.

-Таны хүүхэд нас яаж өнгөрсөн бэ?
-Ер нь бүх л зохиолч хүүхэд насныхаа тухай, багын дурсамжаа бичиж эхэлдэг байх шүү. Миний тархинд ой дурсамж бүрэлдэж эхэлсэн тэр цаг үе Хятадын түүхэнд хамгийн хүнд бэрх цаг байлаа. Би чинь 1955 онд төрсөн юм шүү дээ. Тэр үед хүмүүс өлсгөлөнгөөр үрэгддэг байлаа. Маш хүнд жилүүд байсан санагддаг. Хүүхэд ахуй цагаас ой дурсамжид үлдсэн тэр жилүүдийн дурсамж хожим хойно ч мартагддаггүй юм байна. Миний санахаар манай тосгон их олон хүү­­хэдтэй. Өвлийн нартай өдөр бид бүгдээрээ хана дагаж суугаад нар­ладаг байлаа. Бидний хувцас гэж биеэ халхлах юмгүй шахам ноорхой. Яс нь хэрзийсэн туранхай, гэдэс нь цүнд­гэр. Тэжээлийн дутагдалд орж, ту­раалд орсон хүүхдүүд арга байж уу. Бага сургуульд байхад би сахилгагүй нь дэндсэн нөхөр байж. Тавдугаар ангидаа сургуулиас хөөгдөж байв. Ингээд сургуульгүй болсон хүн ажил хийх гэтэл ямар ч ажлын чадваргүй гээд авдаггүй. Мал дээр гарсан. Хонь, үхрээ хариулж явахдаа тэдэнтэйгээ л ярьдаг байлаа. Хожим бичиж эхлэх үед хүүхэд нас минь эргээд ирэх шиг л болж билээ. Тэгээд багын дурсамжуудаа сэргээж, өөрийн санааг бодит амьдралд тохиолдсон явдалтай сүлэлдүүлж зохиолоо бичдэг болсон. Миний эхэн үеийн зохиолууд ерөнхийдөө л тийм.

-Та онц сурлагатан байсан гэсэн шүү дээ. Яагаад сургуулиасаа хөөгдчихсөн юм бэ?
-Соёлын хувьсгалын үе байлаа шүү дээ. Улс төрийн үйл ажиллага, ангийн тэмцэл гээд цаг үе нь өөрөө хэцүү байж. Хувьсгалаас өмнө манайх газартай байсан юм. Газрын эзний хүүхэд сургуульд сурна гэдэг бараг л боломжгүй зүйл байв. Сурахыг ор тас хориглохгүй боловч сурлаа гэхэд бусдад ад үзэгдэхээс эхлээд таагүй. Би бол багш нарын хувьд сайн сурагч байсан. Хэрэв багш нар дургүй бол бүр сурах өнгөрөө гэсэн үг. Сургуулиас гарах болсон өөр нэг шалтгаан бол үнэндээ тэр үед сургуульд гавьтай юм заадаггүй байв. Хэлний, тооны гээд бараг бүх хичээлд Мао даргын үгийг л цээжилдэг. Тэр хооронд хүүхдүүд хоорондоо хэрэлдэж, зодолддог байв. Тэгээд сургуульд суулаа гээд сурах нь бага юм гэдгийг эцэг эх маань ойлгоод намайг буцааж оруулах гэж зүтгэдэгүй. 11-хэн насандаа сургуулиас гарсан даа. Хэдий сургуульд сурах зүйлгүй байсан ч үеийн хүүхдүүд хоорондоо ноцолдож зодолдоод, зугаатай байхад би мал хариулаад явж байхдаа бас ганцаарддаг байлаа. Ийм жаахандаа мал дээр гарсан хүн том болоод юу хийнэ гэж бодохоос дотор харанхуйлдаг л байсан. Тэр үед надад хамгийн ойр байсан амьтан, ургамал, байгаль дэлхийнхээ тухай би сүүлд номдоо их бичсэн. Учир нь, тэр бүгд миний хүүхэд насны ертөнцийг бүтээсэн, миний нэг салшгүй хэсэг юм.
Одоо эргээд бодоход хэтэрхий багадаа сургуулиа орхисондоо харамс­даг. Гэхдээ бас тэгж эрт сургуулиас гарч, үеийнхээ хүүхдүүдээс холдон, ганцаардмал үеийг туулаагүйсэн бол зохиолч болохгүй байж гээд бодохоор баярладаг л юм. Хэрэв хүүхэд нас маань туулж өнгөрснөөс минь өөр байсан бол би өдгөө огт өөр зохиол бичих байсан болов уу. Түрүүн хэлсэнчлэн хүүхэд насны минь тэр гунигтай өдрүүд зохиолч болох замыг зассан ч хэрэв эргээд бүхнийг өөрчлөх боломжтой бол  өлсгөлөн, ганцаардмал тэр жилүүдийг аз жаргалтай үеэр солихыг хүсэх байсан.

-Хүүхэд насны тэр дурсамж зохиол бичихэд чухам  яаж нөлөөлсөн бэ?
-Үеийнхнээсээ холдсон миний эргэн тойронд дандаа л томчууд байлаа. Тэд намайг тоож ярина гэж үгүй. Хэрэв ярианд нь оролцвол загнадаг. Харин яриаг нь чагнаад байж болдог. Тийм болохоор бусад хүүхдээс хавьгүй эрт томчуудын ертөнцийг ажиглаж мэдсэн гэх үү дээ. Хууч яриа, түүхэн хүмүүсийн тухай дурсамж, хорвоогийн элдэв сонин хачин, сүнс чөтгөрийн тухай яриа, чоно байснаа хүн болж хувирсан ч гэх шиг сонирхолтой зүйлийг өвөө маань ярьдаг байж. Домог, хууч яриагаар үлдсэн ардын аман зохиолыг сонсч өссөн учраас одоо миний зохиолд тийм элемент, өнгө аяс байдаг юм. Хүүхдийн нүдээр томчуудын ертөнцийг ажиглана гэдэг сонин шүү дээ.  Тэр бүгд надад нөлөөлсөн ч тэр болгоныг одоо нэг дор ярих аргагүй юм даа.

-Та байгаль дэлхийтэй ойр хүү­­хэд байснаа ярилаа. Харин өнөө­гийн Хятад, байгаль орчны до­ройтлыг хараад юу бодогддог вэ?
-Би бол байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахыг хүсдэг хүн. Энэ үзэл санаагаа хоёр ч зохиолдоо тодорхой илэрхийлсэн. Оршин байгаа байгаль дэлхийгээ сүйтгэн байж хөгжих гэж адгаж яарах хэрэггүй гэж би боддог. Үндэсний өв, хөдөөгийн соёлоо хадгалж үлдэх хэрэгтэй. Тосгон болгоныг хот болгох хэрэггүй ээ. Энэ газар дэлхийг амраамаар байна. Газрыг хүн шиг л ажиллуулаад байж болохгүй шүү дээ. 1980-аад оноос хойш манай байгаль орчин яаж бохирдож, сүйтгэгдэж байгааг хараад сэтгэл өвдөхгүй байх арга алга. Нөгөө танил тосгодын маань хаа сайгүй үйлдвэр барилаа. Сэлж өссөн гол минь бохир шалбааг болж хувирсныг хараад ямар их гуниг төрснийг үгээр илэрхийлж чадахгүй нь. Манай тосгоны модод хуванцар уутны хогонд дарагдаж. Энэ хуванцрын их хог хаягдал үнэхээр айлгаж байна. Тийм ч учраас би энд тэнд яриа хийхдээ байгалийг хэт их ашиглаж, бохирдуулахыг шүүмжилж, хүрээлэн буй орчиндоо ээлтэйгээр эдийн засгийн ашиг хүртэх тогтвортой хөгжлийн загварыг л дагах хэрэгтэй гэсэн санаагаа байнга хэлдэг.

-Уран зохиолын тухай яриандаа эргээд оръё. Уран зохиол ер нь өнөөгийн хүмүүст ямар ач холбогдолтой юм бэ?
-Уран зохиол- бодит амьдралын холбоо, уран зохиол-хүмүүний сэтгэл хөдөлгөм харилцааг олон янзаар томъёолсон байдаг. Харин уран зохиолын талаарх миний харах өнцөг бол нэгдүгээрт, хэтрүүлэн үнэлж, их зүйл хүлээх хэрэггүй гэж боддог. Нэг зохиол, нэг яруу найраг, эсвэл нэг жүжиг нийгмийн бодит байдлыг өөрчилнө гэж хүлээх хэрэггүй. Хэрэв тэгвэл хэт их зүйл хүсч хүлээсэн болно. Түүхээс авч үзвэл уран зохиол дайн гарахад хүргэсэн тохиолдол  бий. Гэхдээ тэр бол онцгой тохиолдол. Ихэнхдээ уран зохиолын нөлөө маш зөөлөн, алгуурхан илэрдэг л дээ. Яагаад гэвэл урлаг учраас. Хавар цагийн бороо хөрсийг яаж чийглэдэг билээ. Яг түүн лугаа алгуурхнаар нөлөөгөө үзүүлдэг зүйл. Тиймээс уран зохиолоос их зүйл хүсээд, бүхий л амьдралыг өөрчилчих юм шиг хүлээх нь хэт их үүрэг хариуцлага хүлээлгэсэн хэрэг болно. Гэхдээ нөгөө талаас хэт доогуур үнэлэх ч хэрэггүй. Уран зохиол гэдэг зүгээр л нэг инээлгэх төдий, хүнийг зугаацуулах үүрэгтэй зүйл биш. Уран зохиолын хамгийн үнэт чанар бол хүмүүний сэтгэлийг судалдагтаа л байгаа юм гэж би сэтгэдэг. Хүний амьдралын үнэн, сайхныг л уран зохиол урамшуулан сайшаадаг. Харанхуй, бүдүүлгийг нь шүүмжлэн гутаадаг. Үүгээрээ хүмүүсийн ухамсар сэтгэхүйг илүү баялаг, ухааныг уужуу саруул, сэтгэлийг нь өгөөмөр нинжин болгох зорилготой юм шүү дээ. Хүнийг ингэж өөрчилснөөрөө эцэстээ нийгмээ хөгжүүлж, ахиулж сайжруулахад хувь нэмрээ оруулдаг.
Уран зохиол, нийгмийн харилцааг хүний үстэй зүйрлэж болох юм. Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Үс байвал толгойгоо хамгаалчихна, хүний нүдэнд аятайхан харагдана. Гэвч над шиг халзан бол яах вэ. Үсгүй ч гэсэн  амьдраад л болоод л байна шүү дээ. Уран зохиол яг ийм. Хэрэв зохиолчид олон байгаад, сайн зохиол бүтээл, шүлэг найраглал гараад байвал маш сайн. Гэвч байхгүй бол яая гэх вэ. Амьдраад л байна шүү дээ.  Гэхдээ эцэстээ хүн амьсгал хураасан хойно бие цогцосноос нь гагцхүү үс л ургасан хэвээр үлддэг биз. Нийгэм хэдэнтээ солигдож, бүр үгүй болсон ч уран зохиол, урлаг үлддэг.

-Сонирхолтой зүйрлэл байна. Та хүүхэд насныхаа тухай түрүүн дэлгэрэнгүй ярьсан хэдий ч яагаад зохиолч болсныг асуумаар байна? Чухам юу бодож зохиолч болсон бэ?
-Би өмнө нь наргиа болгоод энэ тухай ярьж байсан юм. Гэхдээ түүнд бас үнэний ор ч бий. Тэр нь юу гэвэл өдөртөө гурван удаа банш идэх хэмжээний хангалуун амьдралыг хүссэндээ л зохиолч болсон гэж би байнга хэлдэг. Одоо ч энэ үг маань улиг болж дээ.  Гэвч үнэн гэвэл энэ л юм. Зарим зохиолчид хэлдэг л дээ. Нийгмээ өөрчлөх гэж зохиол бичиж эхэлсэн гэж.Уран сайхнаар санаа бодлоо илэрхийлэх гэж үзэг барьсан гэдэг ч юм уу. Ихэнх зохиолч иймэрхүү л маягийн юм хэлдэг. Харин над шиг хятад зохиолчдын хувьд, тэр тусмаа хөдөө төрж өссөн, өлсгөлөн, ядуурал гээд нийгмийн доод давхаргын амьдралыг туулсан бидэн шиг хүмүүсийн хувьд яагаад бичиж эхэлсэн нь маш энгийн. Ширээн дээрээ тавих хоолтой байх гэж, амьдралаа жаахан өөрчилье, ахуй амьжиргаагаа дээшлүүлье гэж л үзэг барьсан  шүү дээ. Харин зохиол бүтээлээ бичиж байх явцад амьдрал ч өөрчлөгдөж, өөр олон санаа зорилго урган гарсан. Гэвч хамгийн анхны санаа зорилго маань маш энгийн.
Тосгоныхоо сэхээтнүүдийн тухай би түрүүн дурссан даа. Тэд бол Соёлын хувьсгалын үед алдаа гаргаж, шийтгэлээр хөдөө нутагт цөлөгдсөн хүмүүс л дээ. Өнөөдөр бол “алдаа гаргасан” гэдгийг бид хашилтад хийж байна. Гэвч тэр цаг үед өөр байлаа. Тэдний нэг нь надад ярьж байсан юм. Түүний танил нэгэн зохиолч маш тансаг хангалуун амьдралтай, өдөрт гурван удаа банш иддэг гэж. Тэр үед манайх гэдэг айл жилдээ Цагаан сараар л ганц, хоёрхон удаа банш иддэг байлаа. Гэтэл өдөрт гурван удаа гэдэг чинь юу гэсэн үг вэ. Эзэн хаан ч тэгж амьдардаггүй байх гээд бүр итгэж өгдөггүй байлаа. Тэгээд би тэр ахаас “Хэрэв би ном бичвэл тэгж амьдарч чадах уу” гэхэд “Тэгэлгүй яахав” гэсэн. Тэгээд л бичиж эхэлсэн.

-Одоо мэдээж таны зорилго өөрчлөгдсөн байх, тийм үү?
-Одоо амьдрал маань өдөртөө гурван удаа банш идэхтэйгээ болсон. Шөнө дунд байсан ч хөргөгчнөөсөө гаргаж ирээд, чанаад идчихнэ. Тэгэхээр би хамгийн анхны зорилгодоо бол хүрсээн. Харин одоо юуны тулд бичиж байна гэж үү? Үүнийг хэдхэн өгүүлбэрээр тайлбарлаж чадахгүй. Гэхдээ хамгийн эхний шалтгаан гэвэл, надад хэлэх гэсэн санаа байна. Тэр санаа бодлоо буулгаж, урлагийн нэг бүтээл болгож уншигчдадаа хүргэе гэдэг хүсэл. Хоёрдугаарт, энэ нийгэмд хэлэх ёстой, дуугарах ёстой зүйл их байна. Үүнийг би зохиолч хүний хувь үүргээ гэж боддог.
Өөр нэг шалтгаан бол уран зохиол гэдэг урлаг болохын хувьд шинэ сэргэг арга барилаар хандаж, шинэ бичлэгийн хэв маягийг эрэлхийлэх нь бичих хүслийг маань хөглөж байна гэх үү дээ.

-Бичсэн ном зохиол ч юм уу, эсвэл туулсан амьдралаа эргээд харахад дахин давтагддаг сэдэв, тохиолдол гэж байдаг уу?
-Миний зохиолд дахин давтагддаг хоёр сэдэв бий. Нэг нь өлсгөлөн. Нөгөө нь ганцаардал. Миний эхэн үеийн зохиолуудад ялангуяа энэ тухай маш их гардаг. Яагаад гэвэл надад хамгийн гүн гүнзгий нөлөөлсөн учраас би энэ хоёр сэдвээс зугтаж зайлж чаддаггүй.
Мөн өнөөг хүртэл миний эрэлхийлж хайсаар байгаа нэг зүйл бий. Тэр бол хүмүүний сэтгэлд хийх эрэл хайгуул. Хүмүүс яагаад ийм байдаг юм, яагаад сайн хүн гэж байхад, муу нь бас байдаг юм, хүмүүст нэг л ижил зүйл тохиолдоход яагаад өөр өөрөөр хүлээж авдаг юм, яагаад зарим хүн төрөлхийн сайхан сэтгэлтэй байхад зарим нь хангалуун сайхан амьдралд өсч, сайн боловсрол эзэмшээд ч чөтгөр шиг муу хүн болдог юм гээд хүний сэтгэлд хийх эрэл хайгуул дуусашгүй ээ. Би бичиж байхдаа энэ асуултуудынхаа хариултыг эрж хайж, судалж байдаг юм.

-Та хариултаа олсон уу?
-Олоогүй ээ. Би заримдаа мухар сүсэгт автах гээд байдаг хүн. Тэгээд хааяа боддог юм. Бид хэн нэгний сайн, муугийн тухай ярихдаа боловсрол, нийгэмтэй холбох гээд байдаг. Нийгэм, орчноос л болоод ийм байна гээд. Гэвч миний ажигласнаар бол нийгэмшил гэдэг бүхнийг шийддэггүй юм байна аа. Зарим хүн ямар байгаа, яг түүгээрээ л төрчихсөн байдаг. Бусдыг ашиглаж, бусад дээр дөрөөлж, өөрийн ашиг сонирхлыг хангадаг хүмүүс ерөөсөө тэгээд л төрчихсөн байдаг юм байна. Хичээнгүй хөдөлмөрч, бусдын сайн сайхныг боддог хүмүүс ч ялгаагүй төрөлхийн сайхан сэтгэлтэй байдаг бололтой юм. Энэ бол ёстой бурхны санаа гээч нь байх. Бурхан хүмүүний ертөнцийг илүү нарийн төвөгтэй, уран цогц болгох гэж л дунджаас дээгүүр ёс суртахуунтай гэгээнтэн мэт хүмүүсийн нэг бүлгийг бүтээдэг байх. Жишээлбэл, Күнз байна. Ийм хүмүүс бусдын сайн сайхны төлөө өөрийгөө умартаж чаддаг. Энэ бол боловсрол биш юм. Харин хүн төрөлхтний ихэнхийг эзлэх над мэтийн дундаж хүмүүст сайхан сэтгэлийн үндсэн ухагдахуун бол бий. Гэхдээ бидний сэтгэлийн бүр гүнд өөрийн ашиг сонирхлыг өмнөө тавьдаг нэг тийм саарал хэсэг байдаг.
Харин хүн төрөлхтний нөгөө хэсэг бол гэгээнтнүүдийн эсрэг хүч. Тэдэнд ёс суртахууны тухай ямар ч ойлголт байхгүй. Бидэн шиг ёс суртахууны үндсэн ухагдахуунтай хүмүүс бол хэн нэгнийг гомдоолоо гэхэд түүнийг шүүмжилж,  нөгөө нь гэмээ ухаарч байх жишээтэй. Харин төрөлхийн чөтгөр мэт хар санаатай төрсөн хүмүүст ёс суртахууны ямар ч ойлголт байхгүй учраас аймшигтай муухай зүйл хийлээ ч огт гэмшихгүй. Тэгэхээр энэ бүгдийг бурханы л санаа гэж би хэлэх байна. Бурхан анхнаасаа биднийг бие биеэ харьцуулан жиш гэж гурван төрлийн хүмүүсийг бүтээсэн юм болов уу даа.

-Та сүсэг бишрэлтэй юу?
-Би олон шашныг хүндэтгэн дээдэлддэг. Хүүхэд байхдаа хөдөө байгальд мал хариулж өссөн учраас байгаль дэлхий гэдэг амьтай гэж би итгэдэг. Габриель Гарсиа Маркез үүнтэй ижил утгатай нүг хэлсэн байдаг. “Бүх зүйлд өөрийн гэсэн амьдрал бий. Гагцхүү сэтгэлээ сэрээх эсэх асуудал л бий” гэж. Хүүхэд байхдаа амьтан ургамал, байгаль дэлхийг их ажигладаг байж. Тэгэхэд өвс, модод бүгд амьтай, өөрийн гэсэн мэдрэмжтэй юм байна гэж мэдсэн. Манай ардын дунд тарсан аман зохиолд янз бүрийн бурхадын тухай, бас амьтны сүнс хэрхэн дараа төрөлд шилжиж байгаа тухай өгүүлдэг. Өвгөдөөсөө ийм үлгэр домог сонсч өссөн би хожим хотод ирээд Марксизмаас эхлээд олон онол номлолыг үзэж судалж явахдаа хүн төрөлхтний итгэл, сүсэг бишрэл, шашныг шинжлэх ухааны үүднээс судлах ёстой юм байна гэж боддог болсон. Тийм ч учраас бүх шашныг хүндэтгэж, бусдад сайн хүн байхын утга учрыг ярьж явах болсон. Гэхдээ аль нэг шашныг тухайлан шүтдэггүй.

-Нобелийн шагнал хүртсэн нь таны зохиол бүтээлд ямар өөрчлөлт авчирсан бэ?
-Намайг анх Нобелийн шагнал хүртсэнийг дуулаад манай хятад сэтгүүлчид “Шагнал дагалдаж ирэх их мөнгөөрөө юу хийх вэ” гэж их сонирхсон. Би тоглоод “Бээжинд том байшин авна даа” гэж хэлсэн. Гэтэл тэд энэ мөнгөөр том байшин авч хүрэхгүй ээ гэж хэлсэн л дээ. Бээжинд үл хөдлөх хөрөнгө асар өндөр үнэтэй. Магадгүй 100 ам.метр талбайтай байр л авч хүрэх байх.
Гэхдээ тэр мөнгөтэй мөнгөгүй би хангалттай сайхан амьдарч, өөрийнхөө хэрэгцээг хангаад байна. Юуны түрүүнд амьжиргаагаа залгуулах гэж амралтгүй ажиллах шаардлагагүй болжээ. Одоо би их хэмжээний ажил хийх гэж биш, чанартай бүтээл гаргах гэж л ажиллах ёстой болж байна.  

0 Сэтгэгдэл
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com
Та зээл хэрэгтэй байна уу? 100 хувийн санхүүжилт хэрэгтэй юу? Та залхаж байна уу? эрэл хайгуул, үл хөдлөх хөрөнгө, банкууд болон бусад банкуудаас байнга татгалздаг санхүүгийн институт, зээл хүсч зээл авах нь таны зээлийг төлөхөд туслах болно чөлөөт, бид компаниуд, бизнес, аж үйлдвэр, хувийн, гэх мэт. Манай улсаас үл хамааран сонирхож буй хэн боловч бидэнтэй холбоо барина уу имэйлээр тусламж авах боломжтой: collinswillamsloanfirm@gmail.com ГҮЙЦЭТГЭХ ТӨЛӨӨЛӨГЧИД & ГРУПЕРИЙН ЗӨВШӨӨРӨМЖИЙН ГАРЫН АВЛАГА. * Эхний нэр: ........ * Сүүлчийн нэр: ........ * Гар утас: ......... * Хаяг: ........... * Хот: ............ * Postal Code: ..... * Улс: .......... * Утас: .......... * Шаардлагатай зээлийн хэмжээ .......... * Зээлийн хугацаа: ......... * Зээлийн зорилго: .......... * Өмнө нь зээл авах хүсэлт гаргасан уу: (Тийм) (Үгүй) * Мэргэжил: .......... Таны сэтгэл ханамж, санхүүгийн амжилт бол бидний зорилго бөгөөд бид сонсохоор найдаж байна Та нараас. Шилдэг унш*****
Та зээл хэрэгтэй байна уу? 100 хувийн санхүүжилт хэрэгтэй юу? Та залхаж байна уу? эрэл хайгуул, үл хөдлөх хөрөнгө, банкууд болон бусад банкуудаас байнга татгалздаг санхүүгийн институт, зээл хүсч зээл авах нь таны зээлийг төлөхөд туслах болно чөлөөт, бид компаниуд, бизнес, аж үйлдвэр, хувийн, гэх мэт. Манай улсаас үл хамааран сонирхож буй хэн боловч бидэнтэй холбоо барина уу имэйлээр тусламж авах боломжтой: collinswillamsloanfirm@gmail.com ГҮЙЦЭТГЭХ ТӨЛӨӨЛӨГЧИД & ГРУПЕРИЙН ЗӨВШӨӨРӨМЖИЙН ГАРЫН АВЛАГА. * Эхний нэр: ........ * Сүүлчийн нэр: ........ * Гар утас: ......... * Хаяг: ........... * Хот: ............ * Postal Code: ..... * Улс: .......... * Утас: .......... * Шаардлагатай зээлийн хэмжээ .......... * Зээлийн хугацаа: ......... * Зээлийн зорилго: .......... * Өмнө нь зээл авах хүсэлт гаргасан уу: (Тийм) (Үгүй) * Мэргэжил: .......... Таны сэтгэл ханамж, санхүүгийн амжилт бол бидний зорилго бөгөөд бид сонсохоор найдаж байна Та нараас. Шилдэг унш*****
saihan yariltslaga orchuulj tavisand bayarlalaa.hvvhed nasand yum bvhen l sonin baidag daa.zohioloos ni unshih yumsoon.
Хамгийн их уншсан