Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хурдан морины уралдааны товыг тогтоолоо


Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, байршлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар тогтоолоо.

1. “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын урал­дааныг 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд

2. Хаврын бүсийн уралдааныг 2017 оны гурав­­дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт

3. Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт

4.  Төвийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт

5. Хойд бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт

6. Говийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дундговь аймагт

7. Хангайн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт

8. Баруун бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Увс аймагт тус тус зохион байгуулахаар тогтлоо.

1 Сэтгэгдэл
2011 товийн бусын уралдаан узэж болхуу
Хамгийн их уншсан