Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилтан нь 100 сая доллар хулгайлан зугтжээ


Эрчим хүч, роботын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Европын “АВВ” фирмийн БНСУ дахь салбарын ажилтан 100 сая доллар аваад алга болжээ. Ажилтан алга болоод хоёр долоо хоносны дараа компанийн данснаас их хэмжээний мөнгө хулгайлагдсан болохыг мэдсэн байна. Хэргийг шалгах явцад нэрийг нь нууцалсан ажилтан компаниас гадуурх хүмүүстэй нийлж, бичиг баримт хуурамчаар хийж, луйвар үйлдсэн нь тодорхой болжээ.

Түүнийг орон нутгийн цагдаагийхнаас гадна Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Швед-Швейцарийн хамтарсан хөрөнгө оруулалттай  “АВВ” фирм  дэлхий даяар 132 мянган ажилтантайгаас Өмнөд Солонгос дахь салбарт 800 гаруй хүн ажилладаг аж. Энэ хэргээс улбаалан компани 2016 оны санхүүгийн нэгдсэн тайландаа өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэнэ. Өнгөрсөн жил нийтдээ 34 тэрбум долларын борлуулалт хийснээс хоёр тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан тус фирмийн санхүүгийн тайлан тооцоонд 100 сая доллар багагүй өөрчлөлт оруулах бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан