Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийтэй төстэй долоон гариг илрүүллээ

Б.СЭВЖИДМАА

Одон орон судлаачид саяхан дэлхийтэй төстэй долоон гариг илрүүлжээ. “Nature” сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсанаар шинээр нээсэн долоон гариг нь дэлхийгээс 40 жилийн гэрлийн зайд буй “Trappist-1” одыг тойрон оршдог аж. Нарны аймгаас гадна шинэ гариг илрүүлэх нь тун ховор үзэгдэл учир энэ нь одон орон судлалын түүхэн дэх томоохон амжилтын нэг болсныг эрдэмтэд хэлж байна.

Тус нээлтийг хийсэн багийнхан “Нэг одыг тойроод ийм олон гараг илрүүлсэн анхны тохиолдол боллоо” хэмээсэн юм. Эдгээр гариг дээр амьдрал байхгүй байж болох ч далай тэнгис байх магадлалтай хэмээн эрдэмтэд таамаглажээ. Гэхдээ тэдгээрийн ердөө гурав дээр нь хүн төрөлхтөн амьдрах боломжтой байж магадгүй гэнэ.
Эдгээр гаригт нарны гэрэл манай эх дэлхий дээр ирж байгаагаас 200 дахин бага тусдаг аж. Гэхдээ  од эрхсийг илүү томоор харах боломжтой. Сар гэхэд л бидэнд үзэгддэгээс хоёр дахин том харагддаг аж.

Эрдэмтэд Чилид байрлах SPECULOOS телескопоор шинэ гаригийн судалгаагаа цааш үргэлжлүүлэх юм байна. Trappist-1 од нь нарнаас хамаагүй залуухан од бөгөөд нар мөхлөө гэхэд түүнээс цааш нэг триллион жил байх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан