Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын УЦС-ын талаар Буриадад санал асуулга болно

Монголчуудын Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал голууд дээр барих гэж байгаа Усан цахилгаан станцуудын талаар ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотод ард иргэдийн санал асуулга энэ сарын 21 болон 31-нд болно. Мөн энэ хугацаанд буюу 20-30-ны хооронд буриад болон эрхүү мужийн 10 суурин газарт олон нийтийн санал асуулга болж энд орос монголын шинжээчид, байгаль хамгаалагчид оролцох юм байна.
Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Байгалийн олон нийтийн эвслийнхэн хуралдаж өдрөө товложээ.
Тэд монголчуудын хэрэгжүүлэх гэж байгаа энэ төсөл нь Байгал нуур, түүний хүрээлэн байгаа байгаль орчинд муугаар нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

                                               Сергей Шапхаев

Буриадын Байгаль нуурын асуудлаарх бүс нутгийн зөвлөлийн захирал Сергей Шапхаев “Монголын энэ төслийн талаарх эцсийн шийдвэрийг гол хөрөнгө оруулагч Дэлхийн банк гаргана. Бид энэ төсөл байгаль орчинд болоод хүмүүсийн амьдралд муугаар нөлөөлнө гэдгийг, эрсдэлийг нь сайтар ойлгуулж чадвал Дэлхийн банк ийм эрсдэлтэй төслийг хэрэгжүүлж, өөрийнхөө нэр хүндийг унагаахгүй байхаа” гэсэн байна.
“Одоо хамгийн гол нь олон нийтийн энэ санал асуулгыг аль болох бодитой, чанартай явуулах хэрэгтэй. Шүрэнгийн УЦС-ыг барихад ямар ямар хүндрэл, эрсдэл учирч болохыг бүгдийг нь тодорхойлох ёстой. Юуны түрүү гэхэд л загасны үржилд муугаар нөлөөлж, омуль загас гэхэд л одоогийнхоос эрс багасна. Онцгой байдлын эрсдэл улам нэмэгдэнэ. Сэлэнгэ мөрний урсгал хүчтэй болсноор эрэг орчим дулаарал үүсч бэлчээр ойр орчмын суурин газруудын цаг агаар өөрчлөгдөнө. Тэр усан цахилгаан станцад нь осол гарлаа гэхэд зохиомол цунами үүснэ” гэж Сергей Шапхаев тодруулжээ.
Энэ санал асуулгыг явуулахын тулд монголын тал Буриадад өөрийн төслийн танилцуулга, баримт бичгүүдээ ирүүлсэн юм байна. Эдгээрийн электрон хувилбарыг орон нутгийн засаг захиргааны бүхий л сайтуудад байршуулжээ.

                                                    Наталья Тумуреев

Байгаль хамгаалагч, олон нийтийн зүтгэлтэн Наталья Тумуреев  “Бидний гол зорилго бол Монголчуудын энэ төсөл хүмүүсийн амьдрал, байгаль орчинд яаж нөлөөлөхийг сайтар ойлгуулах явдал. Санал асуулга явуулах үеэр санал зөрөлдөх, өөр өөр санал гарах юм бол бид протокол хөтлөөд  зохион байгуулагчдад л өгөх үүрэгтэй” гэсэн байна.

                                                Александр Алтаев

Харин Байгалийн эвслийн зүтгэлтэн Александр Алтаев “Бид энэ санал асуулгад маш их найдаж байгаа. Энд монголчуудын санал тийм ч чухал биш. Харин үүнийг санхүүжүүлж байгаа Дэлхийн банкны санал л чухал. Тэгэхээр  Дэлхийн банк л биднийг сонсч, энэ төслийг санхүүжүүлэхээ зогсоох ёстой” гэжээ.

                                                Андрей Бородин

Мөн энэ эвслийн зохицуулагч “Байгалийн сайн дурын корпус” хөдөлгөөний тэргүүн Андрей Бородин “Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын ирээдүй олон түмний саналаар л шийдэгдэх болж байна” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Баахан оросжсон буриадууд орос гошного долоож байна даа,бас муу ***** чинь энд монголчуудын санал тийм ч чухал биш гэчихжээ.
Би зуслан дээр нэг амбаар барих санаатай юмсан Путин зөвшөөрөх болов уу яах бол......
Өөрийнхөө нутагт эзэн сууж чадахгүй бол иймэрхүү төрийн бус байгууллага биднийг яаж улсаа хөгжүүлэх юу хийхийг нь зааж өгөх бололтой. Новшуудын Монголд орох эрхийг насаар нь хааж хурцыг явуулж цааш нь харуул.
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан