Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргыг огцортол тэмцэнэ гэв

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар МАН-ын гишүүн Э.Бат-Амгаланг батламжилсан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн иргэд болон дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн зарим нэр дэвшигч өнөөдөр Баянзүрх дүүргийн байранд суулт хийсэн юм. Хэдийгээр эсэргүүцлийн тайван суулт гэж байсан ч цагдаагийнхан болон иргэдийн хооронд үймээн дэгдэж, нулимс асгаруулагч хэрэглэсэн, хүчээр тараасан үйл явдал боллоо.

"Хууль бус томилгооноос үүдсэн үймээнээс болж олон хүн гэмтсэн" хэмээн нийслэлийн АН болон Баянзүрх дүүргийн АН-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн бол нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хийсэн хурлын үеэр "Засаг дарга хуулийн дагуу томилгоо хийсэн" хэмээн түүний хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тайлбарлав.

Харин Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын дарга Ш.Ганчимэг гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй “Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Орон нутгийн сонгуулийн дүнгээр АН 22, МАН 19 суудал авсан. Гэтэл  дүүргийн Сонгуулийн хорооноос хуулийг илтэд зөрчин АН-аас нэр дэвшиж, иргэдийн санал авсан зургаан хүнийг хассан. Гэсэн ч СЕХ, Нийслэлийн сонгуулийн хорооноос Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсныг зарласан учраас ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хийж, Засаг даргаа батламжуулахаар хоёр ч удаа нийслэлийн Засаг даргад өргөн барилаа.  Харамсалтай нь, батламжлаагүй учраас Нийслэлийн Засаг даргыг хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд өгсөн. Шүүхээс манай дүүрэгтэй холбоотой асуудлыг өнөөдрийг хүртэл түр түдгэлзүүлсэн байтал Сар шинийг далимдуулан МАН дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжиллаа. Энэ нь хууль бус үйлдэл болсон учраас эсэргүүцлээ тайван замаар илэрхийлсэн” хэмээн ярьсан юм.

Нийслэлийн Засаг даргын хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нь маргаантай гэгдэх 6 нэр дэвшигчийн нэг бөгөөд шүүхээс түүнийг сонгуулийн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарсан учраас тойрогт нь дахин сонгууль явуулахаар болсон байна.

Хотын даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар тэрээр цааш нь тайлбарлахдаа “2016 оны 10 дугаар сарын 19-нд нийслэлийн дүүргүүдийн сонгууль явагдсан. Сонгуулийн үр дүнгээр нийслэлийн 9 дүүргээс Баянзүрх дүүргийн Засаг даргын асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн байсан. Учир нь дүүргийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулах үүрэгтэй дүүргийн сонгуулийн хорооноос “Нийт 41 төлөөлөгчийн 35 нь хуулийн дагуу сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан. 6 нь хууль тогтоомж зөрчиж, зөрчил гаргасан” гэсэн үндэслэл гаргасан. Энэ нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж, Баянзүрх дүүргийн шүүх болон Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаад хэдхэн хоногийн өмнө 5 нэр дэвшигчийн асуудал эцэслэгдсэн. Б.Саруул, А.Түмэннасан, М.Мэндбаяр, Ш.Ганчимэг, Д.Уламбаяр нарын 5 нэр дэвшигч сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос тогтоол гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл 41 төлөөлөгч бүхий Баянзүрх дүүргийн ИТХ дээр өнөөдрийн байдлаар 35 төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнээс 19 нь МАН-аас, 16 нь Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон байна. Дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлж, ИТХ-аас тогтоол гаргаж баталснаар тухайн дүүргийн ИТХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Баянзүрх дүүргийн ИТХ-аас албан ёсоор бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн 35 төлөөлөгчийн шийдвэр Нийслэлийн Засаг даргад ирсэн. Энэ 35 төлөөлөгчийн оролцсон хуралдаанаас нэр дэвшүүлсэн хүн нь Э.Бат-Амгалан. Ийнхүү дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн Э.Бат-Амгаланг хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн Засаг даргаар томилсон. Нийслэлийн 9 дүүргээс Баянгол, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам олонх болсон. Эдгээр дүүргүүдэд олонхийг бүрдүүлж байгаа дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон. Баянзүрх дүүргийн хувьд сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 35 төлөөлөгчөөс нэр дэвшүүлж, томилуулахаар ирүүлсэн хүнийг хотын дарга томилсон. Дахин сонгуулийн үр дүнд 41 төлөөлөгч бүрдсэний дараа аль нам нь олонх болж, ямар хүнийг нэр дэвшүүлнэ, түүнийг нь Нийслэлийн Засаг дарга томилох болно.” хэмээв.

Тэгвэл нийслэлийн АН болон Баянзүрх дүүргийн АН-ын хувьд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэх гэж цагдааг ашиглан иргэдийн эрх чөлөөнд халдсан үйлдлээ МАН нэн даруй зогсоохгүй бол иргэдийнхээ амь нас эрүүл мэндэд халдсан нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын цагдаагийн даргыг огцрох хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр Цагдаагийнхан нулимс асгаруулагч хэрэглээгүй. Үймээн дэгдээгчдийн зүгээс нунтаг зүйл цацсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагчид мэдээллийг дагуу очиж, иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд ажиллаж, эмх замбараагүй байдлыг намжаасан. Энэ үеэр гэмтсэн хүн байхгүй гэв.

0 Сэтгэгдэл
батүүл хулгайч бүүр даварч эхэллээ шүү. зоригийн хэргийн шүүх хурлын үеэр дахиад л таг болно
ЗӨВ ШҮҮ
шүүхийн шийдвэрийг АН-хан тийм л их дагадаг юм бол Баянзүрх дүүрэгт шүүхийн шийдвэр гарч мөнгө тараасан танай намын хулгаруудыг шийдчихээд байна. Тэгээд яагаад өөрсдөө шүүхийг эсэргүүцээд бусдыг болохоор шүүхийн шийдвэрийг дагасангүй гээд байнаа?
ан- яг л ийм балмад танхай бүдүүлэг улсууд өнгөрсөн 4 жил иргэд болон аан-г айлгаж дарамталж түйвээсэн. дахин ийм зэрлэгүүдийг төрийн бүх шатанд гаргаж болохгүй. өнгөрсөн 4 жил хуульгүй дүрэмгүй дураараа дургиж монголыг өрөнд ортол цөлмөсөн. ял эдлэхгүй гэж эд нар төрийг үймүүлж эхэлж бна. батүүл тэргүүтэй нөхдүүдийг аллага хулгай, үймээн самуунд турхирсан хэргээр баривчил.
АН-ы гэмт хэрэгтнүүдийг ингэж давраахаа болиоч ээ. хууль дүрэм гэж байдаг биздээ. өвөрхангайд батхүү зоригт нар яаж хуулийг уландаа гишгэж зоргоороо авирлаж сонгуулийг луйвардаж байсныг мартаагүй байна. яагаад мөнгө тарааж тэр нь баримттай бичлэгтэй байхад хариуцлага тооцохгүй төрийн цагдаагаар тохуурхаж өөдөөс нь гурил шохой цацаж байхад хараад суудаг юм бэ? АН-ханы өөдөөс ингэсэн бол ялтан болгож шоронд хийх байсан шүү.з.энхболд батүүл гэх мэт дээрэнгүй этгээдүүд ард түмнийг шүд зууж занаж шүүх цагдаагаар яаж айлган сүрдүүлдэг байсныг санаж байгаа биз.
Хамгийн их уншсан