Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Умард Солонгосын гурван ч пуужин Японы эдийн засгийн бүсэд унажээ
БНАСАУ Япон тэнгисийн чиглэлд дөрвөн ч балластик пуужин харвасны гурав нь Японы эдийн засгийн бүсэд уналаа гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Есихидэ Суга мэдэгдсэн байна.
Японы ерөнхий сайд Синзо Абэ БНАСАУ пуужин харвасан нь Пеньяны пуужингийн хөтөлбөр аюулын шинэ түвшинд хүрснийг харууллаа гээд энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг шууд бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэсэн байна. Тэрээр үүнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яраалтай хуралдуулна гэжээ.
Синзо Абэ бас Умард Солонгост дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлнэ гээд “Бид мэдээлэл цуглуулж энэ асуудлаар АНУ болон Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллана” гэсэн байна.
Умард Солонгос энэ ондоо багтаан цөмийн туршилт хийхээр төлөвлөж байгаатай холбогдуулан Япон улс хойд нутагтаа шинэ станц байрлуулах болсноо бас мэдэгджээ. Японы байгуулах энэ станц нь цөмийн дэлбэрэлтээс үүсэх чичирхийлэл болон агаар мандалд тархах цацраг идэвхт бодисыг мэдэрч хэмжих юм байна.
Япон ийм станцыг өмнөд нутгийн Окинава арал болон төвийн Гумма аймагтаа хэдийнээ байрлуулаад байгаа юм. Харин нийслэл Токиогийн агаар мандал дахь цацраг идэвхит бодисын бохирдлыг тусгай тоноглолтой онгоцоор хэмждэг юм.
Энэ оны эхнээс БНАСАУ таван ч удаа цөмийн зэвсэг туршаад байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэг, улс орнуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг хоригоо чангатгах санал тавиад байгаа юм.

0 Сэтгэгдэл