Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Су.Батболдын захирамжийг шүүх түдгэлзүүлжээ


Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон Нисйлэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболдын захирамжийн үйлчлэлийг өнөөдөр өглөө түдгэлзүүлжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрсөн амралтын өдрүүдээр захирамж гарган Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан. Дүүргийн ИТХ нь зөвхөн МАН-ын 19 гишүүнтэй хуралдаж Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилуулахаар санал ирүүлсэн гэдэг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ тухайд “Дүүргийн ИТХ-ын  олонх нь болох 35 төлөөлөгчийн саналыг харгалзан гаргасан  ИТХ-ын шийдвэрийг үндэслэн Э.Бат-Амгаланг  дүүргийн Засаг даргаар батламжилсан. Миний гаргасан захирамж  хууль зүйн үндэслэлтэй, үүнийгээ би хаана ч хамгаална.
Харин өнөө өглөө /2017.03.06/  нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн  Засаг даргыг томилсон захирамжийн үйлчлэлийг  түдгэлзүүлж байна гэсэн. Би УИХ-ын гишүүн байсан хүн. Шүүхийн өмнө гаргасан шийдвэрээ нотлох болно. Гэхдээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байна. Тиймээс миний гаргасан захирамжийн үйлчлэл зогсож байна. Захирамжийн үйлчлэл зогссон учир  хуучин нөхцөл дахиад сэргэнэ гэлээ” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан