Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөл Засгийн газарт шаардлага хүргүүлэх боллоо

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөл Засгийн газарт шаардлага хүргүүлэх боллоо

erunhii zuvluliin jplМҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн хурал өчигдөр яаралтай зарлан хуралдаа. Тус хурлаар УИХ, Засгийн газарт дараах шаардлага хүргүүлэхээр боллоо.

Улс орны эдийн засаг, нийгэм, цаг үеийн болон иргэд, хөдөлмөрчдийн амжиргааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид гарч болох хүндрэл бэрхшээлийг тал бүрээс нь авч хэлэлцээд энэхүү Шаардлага хүргүүлж байна.

1.Олон Улсын Валютын Сангийн зөвлөмжийн дагуу 2017 оны улсын төсөвт тодотгол хийж Нийгмийн даатгалын сан, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх.

2.Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг оновчтой болгохын тулд төрийн захиргааны бүх шатны байгууллагын болон төсөвт байгууллагуудын зайлшгүй бус удирдлагын орон тоо, зардлыг нэн тэргүүнд хянан үзэх арга хэмжээ авах.

3.Иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангахын тулд зохистой ажлын байрыг олноор бий болгох, хамгаалахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, овочтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.

4.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлагаа баталгаажуулж, Нийгмийн хамгааллын өмнө хүрсэн түвшинг дордуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

5.“Өргөтгөсөн эдийн засгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх үед гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, төрийн захиргааны болон төсвийн бүх шатны байгууллага, албан тушаалтны хууль биелүүлж хэрэгжүүлэх үүрэг хариуцлагад тавих хяналтыг эрс чангатгах.

Дээр дурдагдсан шаардлагын хүрээнд гурван талын зөвлөлдөх уулзалтыг гуравдугаар сарын 10-ны дотор хийх саналтай байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан