Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол эрийг Германд цуврал аллагад сэжиглэж баривчилжээ

Монгол Улсын иргэн 38 настай эрийг цуврал аллага үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж Германы хууль сахиулагчид баривчлан саатуулсан байна. Түүнийг бас өөр аллага үйлдсэн байж ч магадгүй хэмээн  цагдаагийнхан сэжиглэж байгаа гэнэ.

Монгол Улсын иргэн Довчин өөрийн гэмт хэргийн золиостойгоо Лейпциг хотын захын нэгэн бааранд танилцсан байна. Тэрээр ийн танилцсан 43 настай эмэгтэйг гэрээдээ авч үедээ мөнгөнөөс болон муудалцан амийг нь хөнөөгөөд гүүрэн дор нуужээ.

Түүний дараагийн золиос нь мөн л өнөөх баарны байнгын үйлчлүүлэгч байсан гэнэ. Довчин тэр эмэгтэйтэй бас л тэр бааранд танилцаад дараа нь хөнөөсөн байна. Чухам юунаас болж тэр эмэгтэйн амийг хөнөөснийг цагдаагийнхан тогтоогоогүй байна.

Энэ хэргийг мөрдөж байгаа цагдаагийнхан Довчин бас өөр хүний амийг ч хөнөөсөн байж магадгүй гэж сэжиглэж байгаа гэнэ.
Улаанбаатарт төрсөн Довчин сүүлийн 13 жил Германд амьдарч мужааны ажил эрхэлж байжээ хэмээн newsbabr.com сайтад мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан