Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна

НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛ-2017

Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Өрхийн эрүүл
мэндийн төвийн хуучин барилга   
 
                 
Өрхийн Эрүүл мэндийн төвийн хуучин барилга нь тус дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 47 дугаар сургуулийн дэргэд байрладаг, 2005 онд эмнэлгийн зориулалтаар ашиглалтанд орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, 6 өрөө тасалгаатай,108 м2 талбайтай, нэг давхар барилга юм. Цэвэр, бохир ус, дулаан, цахилгааны төвлөрсөн шугамд холбогдсон. Газрын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 108 м2 эзэмшил газартайгаар бүртгэгдсэн боловч баталгаажилт хийгдээгүй.
  Одоогоор Баянгол дүүргийн Биеийн тамир спортын хороо үйл ажиллагаа явуулж байна.



    Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:    129 500 000 төгрөг     
    Дэнчингийн хэмжээ:                    25 900 000 төгрөг

Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

1.    Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт, холбогдох бичиг баримтыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны 10:30 цагаас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны 10:30 хүртэл ажлын цагаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын 15 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!
2.    Худалдах барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn вэб хуудаснаас эсвэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын   15 тоот өрөөнд ирж авна уу!
3.    Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
    Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт
    Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хөрөнгийн тодорхойлолт
    Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын үнэмлэх, санхүүгийн тайлан баланс
    Дэнчин тушаасан баримт
Дээрх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 15 тоот өрөөнд байрлах  САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.
4.    Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
5.    Дэнчинг байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот данс  Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого
6.    Дуудлагын худалдаа 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хурлын танхимд болно.
 

Лавлах утас: 330256,96655962,99035512

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан