Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна

НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛ-2017

Нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна

1.Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Захирагчийн Ажлын  албаны 2 барилга
      


Захирагчийн Ажлын алба байрлаж байсан хуучин барилга нь цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуун нуруу бүхий гөлмөн төмөр дээвэртэй, сууриараа 9,8х22,2м, 25,7х9,6м,9,6х15,4м хэмжээ бүхий 3 блокоос бүрдэх нийт 617,23 м2 талбайтай 20 өрөөтэй нэг давхар барилга юм.  1870 м2 талбайтай эзэмшил газартай.

Цагдаагийн тасаг байрлаж байсан хуучин барилга нь цутгамал бетон суурьтай, гадна дотроосоо шавардлагатай, модон ханатай, модон шувуун нуруу бүхий гөлмөн төмөр дээвэртэй, сууриараа 30,5х7,7м, үүдний тамбур нь 4,3х2,2м хэмжээтэй, 8 өрөөтэй, нийт 246,14 м2 талбайтай, нэг давхар барилга юм. Захирагчийн Ажлын албаны барилгаас дулаан, цахилгаанаа авдаг, цэвэр бохирын усны шугамгүй. 1763м2 талбайтай эзэмшил газартай.
    Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:    132 020 000 төгрөг     
    Дэнчингийн хэмжээ:                    26 404 000 төгрөг


2. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны
 Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

Өрхийн Эрүүл мэндийн төвийн хуучин барилга нь тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Өлзийт тосгоны төвд байрладаг, 2003 онд эмнэлгийн зориулалтаар ашиглалтанд орсон, цутгамал бетон суурьтай, дүнзэн ханыг гадуур нь 12-н тоосгоор өнгөлсөн, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, 10.3мх8.6 м, тамбур нь 3,45мх1,45 м нийт 93,58 м2 талбайтай, нэг давхар барилга юм. Нам даралтын зуухаар халдаг, зөөврийн цэвэр устай, бохирын цооногтой боловч олон жил ашиглагдаагүй. Барилга нь 1026  м2 эзэмшил газартай.
Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:    36 462 000 төгрөг
Дэнчингийн хэмжээ:                7 292 400 төгрөг



3. Сүхбаатар дүүргийн13 дугаар хороо, цэцэрлэгийн хуучин барилга


 Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны хуучин хороо, цэцэрлэгийн барилгууд нь Долоон буудлын зам дагуу Хайлаастын уулзвараас хойш 350 метрт замынхаа зүүн талд байрладаг.

Хорооны хуучин барилга нь 2003 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон хана, модон шувуу нуруутай төмөр дээвэртэй, 7 өрөө тасалгаатай, нийт 150 м2 талбайтай, 2 давхар барилга юм. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй. Нам даралтын зуухаар халдаг, бохирын цооногтой. 475 м2 эзэмшил газартай. Сүхбаатар дүүргийн 150 дугаар цэцэрлэгийн байрлаж байсан хуучин барилга нь дүүргийн хөрөнгө оруулалтаар 2002 онд аж ахуйн аргаар баригдаж ашиглалтанд орсон, тоосгон ханатай, бетон суурьтай, төмөр дээвэртэй, 7 өрөө тасалгаатай, нийт 210 м2 талбайтай 2 давхар барилга юм. Зөөврийн усан хангамжтай, нам даралтын зуухтай уурын тогоогоор халдаг, бие даасан бохирын цооногтой.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:    64 839 000 төгрөг
Дэнчингийн хэмжээ:                12 967 886 төгрөг

    
4. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны
Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга


Өрхийн Эрүүл мэндийн төвийн хуучин барилга нь тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн автобусны 1 дүгээр буудлын хойно, Яармагийн 21 дүгээр гудамжны 610 /б/ тоотод байрлалтай, 2000 онд эмнэлгийн зориулалтаар ашиглалтанд орсон, цутгамал бетон суурьтай, палкан ханатай гадуур нь тоосгоор өнгөлсөн, модон шувуун нуруу, хар цаасан дээвэртэй, 6 өрөө бүхий 108 м2 талбайтай, нэг давхар барилга юм. Нам даралтын зуухаар халдаг. Барилга нь 948м2 эзэмшил газартай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:    60 240 000 төгрөг
Дэнчингийн хэмжээ:                12 048 000 төгрөг


5.Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Өрхийн
эрүүл мэндийн төвийн хуучин барилга


Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 63 дугаар сургуулийн урд байрлалтай, 2000 онд ашиглалтанд орсон, цутгамал бетон суурьтай, палкыг гадуур нь тоосгоор өнгөлж шавардсан, дотуур нь шавардсан ханатай, модон шувуун нуруу, хар цаасан дээвэртэй, 6 өрөөтэй, нийт 108м² талбайтай нэг давхар барилга юм. Нам даралтын зуухаар халдаг. Барилга нь 700 м² эзэмшил газартай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:        63 600 000 төгрөг
     Дэнчингийн хэмжээ:                    12 720 000 төгрөг

Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:

1.    Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт, холбогдох бичиг баримтыг 2017 оны 03 дугаар сарын 22-ны 10:30 цагаас 2017 оны 03 дугаар сарын 27-ны 10:30 хүртэл ажлын цагаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын 15 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!

2.    Худалдах барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn вэб хуудаснаас эсвэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын 15 тоот өрөөнд ирж авна уу!
3.    Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
    Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт
    Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хөрөнгийн тодорхойлолт
    Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын үнэмлэх, санхүүгийн тайлан баланс
    Дэнчин тушаасан баримт
Дээрх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 15 тоот өрөөнд байрлах  САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.
1.    Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
2.    Дэнчинг байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот данс  Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого
3.    Дуудлагын худалдаа 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хурлын танхимд болно.   

Лавлах утас: 330256,96655962,99035512

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан