Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зоригийг хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж байна



Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 1998 онд болсон улстөрч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж байна. Анхан шатны шүүхээс С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн хорих ял оноосон юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг яллагдагч нараас гадна хохирогчийн дүү С.Оюун зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Давж заалдах шатны шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр, дүү С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан, яллагдагч Т.Содномдаржаагийн өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, яллагдагч Х.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, яллагдагч Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр Д.Дашдорж нар оролцож байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан