Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гитлерийн гэрэл зургийн цомгийг дуудлагаар худалдана

Гуравдугаар рейхийн удирдагч Адольф Гитлерийн хувийн альбомыг Их Британид дуудлагаар худалдах гэж байна. Дуудлага худалдааны танхимын зөвлөх “Энэ цомгоос та бүхэн Гитлерийн хувийн, тэгэхдээ инээдэмтэй, олон нийтэд үзүүлэхийг хориглож байсан олон зургийг үзэж болно. Одоо ил болж байгаа нь энэ” гэж хэлснийг “РИА Новости" агентлаг иш татжээ.

Энд Гитлер гуравдугаар рейхийн тэргүүний хувьд мэндчилж байгаа, олон түмний дунд байгаа олон зураг байна. Энэ цомгийг зөвлөлтийн цэргүүд Гитлерийн хоргодох байрнаас, Ева Брауны унтлагын өрөөнөөс 1945 оны хавар олоод англичуудад шилжүүлж өгсөн юм байна. Энэ цомгийг өнөөдөр эзэмшигч 18 мянган доллараар үнэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан